Quantcast
Channel: Miss.mn »Домогт Хатад
Viewing all articles
Browse latest Browse all 30

Дондогдулам хатны сувдан тоорцог

$
0
0
Улаанбаатар /МОНЦАМЭ/.  Богд хааны ордон музейд буй Улсын эх дагина Дондогдуламтай холбогдох хосгүй үнэт үзмэрүүдээс толилуулж байна.
Музейн сан хөмрөгт Дондогдулам хатны дээл, хантааз, гутал, тамхины хавтага, эрих, зүүлт, маргад шигтгээтэй тоорцог, толгойн боолт, хонх, очир, гавлын ясан аяга зэрэг хосгүй үнэт олон үзмэр хадгалагддаг.
Маргад шигтгээтэй сувдан тоорцог: Дондогдулам хатны маргад шигтгээтэй, сувдан тоорцгийг Богд хааны ордны урчууд XX зууны эхэн үед урласан бөгөөд эл тоорцог нь хүрэн торгон суурьтай, жижиг сувдан хээн дээр дунд зэргийн сувдыг давхар шигтгэсэн, магнайд алтан суурьтай, очир эрдэнээр хүрээлсэн маргад чулуун шигтгээтэй. Орой дээрэх сувдан сампинтай, шүрэн эм хас хээ, хавчаар, улаан торгон дотор зэргээс нь хатгамалчдын ур илүү тодорхой харагддаг.
Энэхүү тоорцгийг асаасан байдлаар авахуулсан Дондогдулам хатны гэрэл зураг хадгалагдан үлдсэн байна.
Сувдан шигтгээтэй, хүрэн ягаан чулуун бөнжигнүүртэй, 58 салаа сувдан унжлагатай толгойн боолт: Үүнийг Дондогдулам хатан 1911 оны 12 дугаар сарын 29-нд Олноо өргөгдсөн Богд хаант Монгол Улсын Эх дагинад өргөмжлөх ёслолд өмсжээ. Мөн хатны эрих нь 4 ширхэг шилэн бөөртэй, оюу толгойтой, ган хаалт, хонх очиртой, хүний гавлын ясаар хийсэн 108 булцуугаас бүрдэх бөгөөд урт нь 90 см, 175 грамм жинтэй аж.
Дондогдулам хатны сувдан хээтэй хантааз: Дондогдулам хатны сувдан хээтэй хантааз, түмэн наст хээтэй дээл үзэгчдийн сонирхлыг байнга татсаар иржээ.
Б.Содгэрэл
Эх сурвалж: Монцамэ агентлаг

Viewing all articles
Browse latest Browse all 30

Trending Articles



<script src="https://jsc.adskeeper.com/r/s/rssing.com.1596347.js" async> </script>