Quantcast
Channel: Miss.mn »Домогт Хатад
Viewing all 30 articles
Browse latest View live

Галдамабаатарын охин, Галданбошготын хатан Ану

$
0
0

jkldghfklgjdfldМонголын түүхэнд тэмдэглэгдсэн алдартай хатад олон бий. Монгол хатадын түүх намтар, тэдний түүхэнд бичигдэн үлдсэн шалтгаан, гавьяа зүтгэлийг судлан байхад нэг хэсэг хатадын ижил дүр байдал тодорч харагддаг юм. Ялангуяа XVII зууны түүхэнд Ойрад монгол гаралтай эмэгтэйчүүд, хатадын нэр ус, алдар гавьяа олонтоо тэмдэглэгджээ. Үүний дотроос тулалдааны толбарт эр нөхрөө өмгөөлөн яваад амь эрсэдсэн гэдгээрээ түүхэнд үлдэж, бас утга зохиол, урлагт мөнхөрсөн Ану хатны тухай хэдэн зүйл тэмдэглэе.

Ойрад монголчууд нь XVII зууны туршид Алтай-Тэнгэр уулын хоорондох бүс нутгаа тэлэх, цаашлаад их торгоны зам, дундад Азийн бүс нутагт эзэмшилтэй болох, зүүн зүг хүрээгээ тэлж байсан Оростой хил хязгаараа тогтоох гэж үргэлжийн шахам дайны байдалтай байжээ. Мөн зүүн талдаа Монголын бусад аймгуудтай хэл амаа ололцох, цаад талд буй нь Манж Чин улстай харилцах, өмнө талдаа Хөхнуур, Төвд гээд 4 зүгт “асуудал”-тай байсан учир эр цэргээ байнга бэлдэж, цэрэг дайны нөхцөлд эмэгтэйчүүд хүүхдүүд нь ч дасан зохицсон, байлдах чадвартай дайчид байжээ гэж түүхэн хэрэг явдлуудын улбаанаас харагддаг юм.

Зүүнгарын хаан Галданбошготын хатан Ану (2-1697) нь Ойрадын чуулганы ахлагч Очирт сэцэн ханы ач охин бөгөөд Очирт сэцэны 2-р хүү Галдамагийн охин. Галдама баатар 1 7 насандаа нэг түмэн цэргээр Янгир ханы 4 түмэн цэргийг бут цохиж Дөрвөн ойрад даяар алдаршсан хүн юм. Харамсалтай нь 30 гаруйхан насандаа өвчнөөр нас баржээ. Түүний тухай олон арван домог, хууч яриа, дуу газар бүрийн (Халимаг, Шинжаан, Хөхнуур, Ховд) ойрадуудын дунд тархжээ. Үүнээс “Усны чинь эхэнд хонхолзуур” гэдэг дууг ойрад хүн бүхэн мэднэ. Галдама баатар

зоригтой, дайчин эр байснаас гадна Ойрадын олон аймагт хүлээн зөвшөөрөгдсөн ухаан сэргэлэн, дотоодын эе эвийн төлөө гэсэн үзэл бодолтой хүн байсан нь “Сарны гэрэл” хэмээх сурвалжид бичигдэж үлджээ. Дээрх “Равжамба Зая бандидын тууж Сарны гэрэл хэмээх оршвой” хэмээх 1691 онд Раднаабадраа бичсэн сурвалж бол Ойрад монголын гол сурвалж бичиг. Тус зохиолд 1599″-1691 оны ойрадын түүхийн гол үйл явдлууд бүгд бий. 240 хүний нэр, 204 газар усны нэр байдаг гэж бодохоор өргөн дэлгэр мэдээлэл агуулсан нь мэдэгдэж байна. Энэ сурвалжид Ану хатны нэр 4 удаа гардаг юм.

Хошуудын Галдамба бдатарын охин Ану бага насандаа өнчирч, өвөг эцэг Очиртын хайр халамжинд өсөн өндийж, хожим Зүүнгар улсын хаан Галданбошготын эхнэр болсон цагаас эхлэн Дөрвөн ойрадын төрийн бодлогод оролцож иржээ. 1691 онд Галдан бошготоос урвасан Цэвээнравданг нэхэж Халхын гүнээс цэрэг удирдан зайсан Үржинжав, Данжинванботай хамтран байлдаж байжээ. Буцах замдаа Халхын Засагт хан аймгийн олон ноёдын дунд ухуулга таниулга хийж явсан нь Манжийн албан баримт бичгүүдэд үлдэж хоцорчээ.

Ану хатныг хүний хань, гурван хүүхдийн ээж гэсэн жирийн намтараар нь биш төр улс, түмэн олныхоо төлөө амь насаа өргөсөн алдар гавьяагаар нь монгол түмэн мэддэг юм. Ойрадын Галданбошгот хаан Манжийн эсрэг хийсэн тэмцлийнхээ явцад 3 том дайныг хийжээ. Эхнийх нь 1 690 оны 6-р сард Үзэмчны нутаг Улахуйн голд манжийн цэргийг хиар цохиж, цаашлан давшиж 1690 оны 10-р сард Бээжингийн ойролцоо Улаанбутан хэмээх газар. Манжийн их цэрэгтэй хүч тэнцвэргүй тулалдаан хийж ухарсан байдаг. Ойрад-Манжийн шийдвэрлэх дайн одоогийн Улаанбаатар хотын зүүн зүгт Тэрэлжийн Зуунмод хэмээх газар 1696 оны 5-р сард болжээ.

Манжууд Галданбошготыг дарахын тулд 6 жил дайны бэлтгэл хийж, цэрэг бүрийг хос морьтой, цэрэг бүрийг ялтас бүхий хуяг дуулгатай болгож 3 замаар давшихын зам дагуу өртөө бүрт хүнсний нөөц бүхий газар байгуулж, худаг ус малтаж, үхэр буу олныг цутгуулан, их хэмжээний цэрэг бэлтгэжээ. Манжийн Энх-Амгалан хаан өөрийн биеэр цэргээ удирдан 3 замаар нийт 200 мянган цэргийн хүчээр довтолгоон хийжээ. Галданбошгот 30 мянга хүрэхгүй цэргээ удирдан гурван замын цэргийг цувруулан цохих төлөвлөгөөтэйгээр байлдаж эхэлсэн боловч баруун болон төв замын цэрэгт бүслэгдэн хүнд байдалд орсон байна.

Манжийн 200 000 цэргийг эсэргүүцсэн Галданбошгот хаан цэргүүдийнхээ хамт бүслэгдэж хүнд хэцүү байдалд байхад нь түүний хатан Ану нөөц цэрэг удирдан бүслэлтээс гаргаж, улмаар манжуудыг ухруулж, эцэс төгсгөлд нь нүүр тулсан ширүүн байлдааны явцад амь эрсэдсэн гэдэг. Ойрад монголчуудын дунд одоо хүртэл яригддаг “Хатан бүс”-ний тухай нэгэн домог бий. Ану хатан алтан бүс бүсэлж дайнд оржээ. Алтан бүсний алтан тодиг наранд гялалзаж, гавшгайлан удирдан чиглүүлж буй баатар руу манжууд нум сум сайн харвадаг цэрэг бүхнээ алтан бүст рүү чиглүүлж харвуулж байсан гэж энэ домогт өгүүлдэг юм.

Ану хатан нас барсан тэр дайн 1696 оны 5-р сарын 13 нд эхэлжээ. Өдгөө Тэрэлжийн Зуунмод (Цонжин болдогийн наана) -ны газар жил бүрийн 5-р сарын 10-ны үед Ойрад-Манжийн дайнд амь эрсэдсэн цэрэг эрс, Ану хатны дурсгалыг хүндэтгэсэн арга хэмжээ болсоор байна. Ану хатны дүр байдал, дайчин эх оронч, эр нөхөртөө үнэнч чанарыг урлаг соёл, утга зохиол, жүжиг, кинонд алдаршуулан ард түмний хайр хүндэтгэлийг хүлээсэн түүхт эмэгтэй болгож мөнхөлсөн юм. Тийм ч учраас “Ану” нэртэй охид эмэгтэйчүүд хэдэн мянгаараа байдаг бизээ. Хүмүүсийн сэтгэлд үлдсэн энэхүү түүх, домогт Ану хатныг хайрлах сэтгэл хэдэн үедээ тасрахгүй бизээ.

Tүүхч, доктор Н.Сүхбаатар



Мандухай сэцэн хатан

$
0
0

Мандухай хатанТүмэд аймгийн Энхүд овогтон. Цоросбай төмөр гэдэг хүний охин болж 1448 онд төржээ. Мандуул хааны \1463-1467 онуудад хаан ширээнд сууж байсан\ бага хатан болжээ. Мандухай төрөлхийн цэцэн сэргэлэн бөгөөд залуу бага насандаа Мандуул хаантай ураглаж эш хатан болсон тул мандухай цэцэн хатан гэж хүмүүс түүнийг хүндэтгэн дууддаг байжээ. 1467 онд Мандуул хаан нас барж, Мандухай цэцэн хатан хоёр гүнжтэйгээ бэлэвсэн хоцорчээ. Энэ үеэс Чингис хааны алтан ургийн гол удам, хаан суурийг залгамжлах эрхтэй хүн нь Мандуул хааны ач Баянмөнх  жононгийн өнчирч хоцорсон хөвгүүн Батмөнх байв. Гэвч энэ хүү насан бага байлаа. Гэтэл хааны суурийг хоосон удаан байлгавал феодалууд хоорондох самуун дайн улмаар ширүүсч зөрчил тэмцэл нь хурцдаж Мнголын хаант төр хямрах болно гэдгийн Мандухай сайн ойлгож байв. Тиймээс ч эртний уламжлалыг баримтлан шинэ хааныг тодруулж хаан ширээн залах хүртэл түрүү хааны хатан төр барих ёсыг баримтлан Мандухай Монголын хаант улсын төрийг барьж байв. Энэ хооронд Мандухай цэцэн хатан бага наснаасаа эцэг эхээсээ өнчрөн хоцорсон Батмөнхийг өөрийн биеэр өсгөн хүмүүжүүлж, гарыг нь ганзганд, хөлийг нь дөрөөнд хүргэж хаан ширээнд суулгасан ажээ. Сурвалж бичигт тэмдэглэсэнийг үзвэл Батмөнх нь Мандуул хааны хүү Баянмөнх жононгийн хатан шихир тайхугаас төрсөн хөвгүүн юм. Ойрад монголын Исмэл тайж зүүн Монголыг довтлох үед Баянмөнх жонон зугатааж, Исмэл тайж Шихэр Тайхуг өөрөө авч, хөвгүүн Батмөнхийг нь Балгачны Багай гэдэг хүнд өгч өсгүүлжээ. Баянмөнх жонон дайны хөлөөс дутааж явахдаа алагдаж Батмөнх эцэг эхгүй өнчин хоцорсон байна. Багай өнчин хүүг үрчлэн авсан боловч хоол унд муутай байлгаснаас бэтгэ өвчинд баригдаж эдгэрэхгүй удсаныг Тангуудын Төмөр хадаг гэдэг хүн Батмөнхийг Багайгаас булаан авч өөрийн эхнэр сайхайгаараа асруулжээ. Тэд есөн цагаан иргэний сүүгээр тэжээж, гурван мөнгөн аягыг цоортол илж эмчлэн зассанаар Батмөнхийг илаарь болсон гэдэг. Үүний дараа Төмөр Хадаг Батмөнхийг Мандухай цэцэн хатанд аваачиж өгөв. Мандухай сэцэн хатан алтан ургийн ганц ганц хүү Батмөнхийг асран хүмүүжүүлж агуу суудалд суулгах бодолтой байх үед Хорчин аймгийн Хавт Хасарын хойчис Өнөболд ван илч илгээж мандухай хатанд “Галыг чинь цохиж, нутгийг чинь өгсү” гэж хэлүүлэв. Үүнийг сонсоод Мандухай:
Хааны өвийг Хасарын үр чи иднэ үү?
Хасарын үр чиний өвийг бид иднэ үү?
Өргөж үл болох үүдтэй билээ
Алхаж үл гарах босготой билээ
Хааны минь үр байтал
Хасарын үр чамтай юу гэж гэрлэх юм бэ? гэж хариу барив.
Гэвч тэр зөв шийдвэр гаргахын тулд бас бусдын саналыг сонсож Алагчигуудын сатайгаас: өнөболд вантай гэрлэж суувал таарна уу, үгүй юу? Гэвэл Сатай: Өнөболд ванд зусардан Өчүүхэн хүүхдийг хүлээхийн оронд Өнөболдод очих нь таарна гэж хариулжээ. Мандухай сэцэн хатан үүнийг дахин бодолхийлэн Санхай өрлөгийн эхнэр Жихайгаас асуувал:
Хасарын үрд очвол
Хар мөр татаж
Хамаг улсаасаа хагацаж
Хатан нэрээ алдана
Хааны үрд очвол
Хаан тэнгэрт автагдаж
Хамаг улсаа эзэлж
Хатан нэрээ алдаршуулна
Цагаан хөвгүүнд очвол
Цагаан мөр татаж
Цахар түмнийг эзэлж
Цаглашгүй нэр алдаршина гэж хэлжээ.

Энэ хоёр хүний саналыг сонсоод Мандухай сэцэн хатан өмнө нь хоёр зам байгааг олгож байв. Сатайн саналаар Өнөболдын эхнэр болбол Монголын хаант төр Чингис хааны алтан урагтнаас хасарын хойчист шилжих учраас зөрчил тэмцэл хурцдаж, их самуурал үүсэх болно. Тиймээс Өнөболдын саналыг хүлээж авахгүй, Батмөнхийг өсгөн хүмүүжүүлж хаан суурийг хадгалахаар шийдэж өөрийн хайр сэтгэлийг хойш тавихаар сэтгэл зориг шулууджээ. Тэгээд Мандухай сэцэн хатан Сатайд:
Хааны үрийг өчүүхэн гэж
Хамаг улсыг үгүй гэж
Хасарын үрийг их гэж
Хаашаа үг хэлэх буй
Хэмээгээд халуун цайг тэргүүн рүү нь асгаж гэрээсээ хөөн гаргажээ. Үүний дараа 33-тай байсан Мандухай 7 настай Батмөнхийг дагуулан, гурван давхар гутал өмсгөн, Алагчуудын үнээний алаг лонхтой архийг авч, эзэн Чингисийн найман цагаан ордны өмнө очоод, суут хаан, хатны сүлдэнд цацал өргөн өчиг тангараг өргөхдөө:
Хар морины зүс үл танигдах газар бэрлэм билээ
Хааны чинь үр нярайдав гэж
Хадар авхайн үр гавьяа гэхэд
Хан ордны дэргэд ирэв
Алаг морины зүс үл танигдах газар бэрлэм билээ
Ачит үр чинь авья гэхэд
Айх амиа орхиж алтан ордны дэргэд ирэв би
Айх амь минь алдарав
Ичих нүүр минь эвдэрэв
Өргөн их үүдийг чинь хөнгөн гэж
Өндөр их босгыг чинь нарийн гэж
Өнө-балад энд эчихүл
Уурга чинь урт, хуйв чинь агуу буй намайг уураглж ав
Чиний үрийг өчүүхэн гэж басан авахул
Өнөбалад унг уургалж ав
Харь бүрсэн хан хөвгүүн төрж
Хан хөвгүүн чи халив гэж
Хар биеэ мэдэж эчивээс хаа гуяа ханзлуулсу
Эр богд эзэн минь хөвгүүн төрж бүлгээ
Эзэн хөвгүүнийг минь алдав гэж
Эм биеэ мэдэж ичвээс
Эш хатан чиний өмнө эвдүүлсү би гэж хэлжээ хэмээн тэмдэглэжээ.
Мандухай сэцэн хатаны өргөсөн энэхүү өчиг тангарагын үгнээс үзэхэд тэрбээр Монголын хаад язгууртан алтан ургийн бэрийн ариун ёс журмыг дээдлэн хүндлэсэн нь элт ажгуу.  Хар морины зүс үл танигдах газар бэрэм билээ гэхээс үзэхэд Мандухай сэцэн хатан хадмын талын өндөр дээд өвөг Чингис хаан, эш хатан Бөртэ нарын онгонд мөргөхөөр очихдоо л холоос бэрлэх заншлийг ёслон гүйцэтгэснийг харуулж байна. Монголчуудын дунд эрт дээр үеэс бэрлэх заншлийг хэр сахиж байгаагаар нь эмэгтэй хүний оюун бэлгийг үнэлэн ёс уламжлагдсаар иржээ. “Монголчуудын бэрлэхгүй” ёсны хамгийн чухал хэсэг нь айлын бэр хадмын талынхаа өөрөөсөө ахмад хүмүүсийн нэрийг ямагт цээрлэн, тэдгээрийн нэртэй юм тохиолдвол өөр утга ойролцоо үгээр төлөөлөн нэрлэдэг заншил байлаа. Тиймээс ч Мандухай сэцэн эзэн богд, эш хатан нарын болон, нөхрийн талын дээд овгийн нэг Хавт Хасарын нэрийг хүртэл Хадар авгай гэж халтируулан хэлсэн бололтой.
Монголын нүүдэлчдийн гэр бүлийн эртний уламжлалын нэг болох Асараху ёс заншлын дагуу эр нөхөр нь хальж одсоны хойно түүний төрөл төрөгсөдийн хэн нэгэн нь бэлбэсэн хоцорсон эхнэртэй нь сууж үр удмыг нь залгуулан асран тэжээдэг ба энэ ёсыг зөрчин хааны үрийг нялх, балчир хэмээн басан хатан болох хүнийг нь авья гэж Өнөболдыг гуйхад Мандухай журамт бэрийн ёсыг дагаж нөхрийн талын удмын Батмөнхтэй суухын тулд өндөр дээд хадмын орд гэрт ирж тангараг тавьхад хүрчээ.
Монголын эртний заншил ёсоор айлын бэр хүн, хадмын гэрт хамаагүй орохгүй, хадам эцгийн голомтноос өнгөрч хоймор гарах ёсгүй ба гэрээс гарахдаа нуруугаа үзүүлэх цээртэй байжээ. Гэвч нөхцөл байдал ийм болсон тул Мандухай арга буюу бэрийн хүндэтгэлийн ёсыг алдаж өндөр өвөг хадмын гэрт ирж өчил өчиж тангараг тавих болсноо “Айх сэтгэл минь алдрав, ичих нүүр минь эдэв” гэж хэлжээ. Үнэхээрч суут богд Чингис хаан, суутай хатан Бөртэ үнсний онгоныг оршуулсан орд гэр бол Мандухайд тэр цагийн ёс журмийн үүднээс бол өргөж болохгүй  үүдтэй, алхаж болохгүй босготой, алдар хүндэт өндөр хадмын өргөө орд мөн билээ.
Мандухайн тангараг “Хаан хөвгүүн чиний халив, гэж хар биеэ мэдэж эчивээс хаа гуяа ханзлуулсу, эзэн хөвгүүнийг чинь алдав гэж эм хөвгүүн биеэ мэдэн эчивээс эш хатан чиний өмнө эвдүүлсү би ” хэмээн хатуу чанга өгүүлснээс үзэхэд эр нөхөр нь нас барсан боловч эмэгтэй хүн биеэ мэдэж нөхрийн ургаас гадуур дахиж ураглаж үл болохыг маш тодорхой заасан хэрэг мөн.
1470 онд Мандухай сэцэн хатан нас бага Батмөнхийг хаан ширээнд залж суулгаад даяар олныг нэгтгэн зангидах, “Даян хаан” хэмээн өргөмжилж удалгүй арван хэдтэй байсан Батмөнх даян хаанд биеэ залуулж хатан нь болж “Эрхт боржигоны галыг шатаасан” байна.
Мандухай сэцэн хатан, Чингис хааны алтан ургийн их үйлсийг сэргээн мандуулахын төлөө хүч чадал, арга ухаанаа шавхаж, өөрийн биеэр дайн байлдаанд явж байсныг манай сурвалж бичгүүдэд Сайтар саадаглаж садарсан үсээ хураан сайн даян хааныг үхэглэж \үхэр тэргэнд суулгаж\ мордов гэж тэмдэглэсэн байдаг.
Мандухай сэцэн хатан зүүн баруун түмэн Ойрадын нилээд хэсгийг улс төрийн арга эв дүйгээр нэгтгэж чадсан бөгөөд гагцхүү зарим ноёдыг зэр зэвсэг хөдөлгөн эзлэж аваад тэднийг цаашид баримтлан захирч байх талаар хатуу цааз гаргажээ.
Ийнхүү Ойрадыг дийлж, Монголын олон аймгийг нэгтгэсэн тул аугаа их ялалтаа тэмдэглэн, Даян хаанд бэлэглэж 1505 оны зун Хэрлэн мөрний хөвөөнд өв тэгш их найр хийв. Энэ удаагийн найр дээр Мандухай хатан:
Бурхан тэнгэрийн ивээлд шүтэж,
Богд эзний үрийг тэтгэн
Буруу гэмтнийг гишгэн оруулж
Бутарсан төрийг нь хашиж өглөө
Эзэн хаан өссөн тул
Эрхэм түшмэл таньд тушаасугай
Үүнээс цаашид та нар засгаа баригтун
Эм хүн над хамаа юун хэмээн Батмөнх даян хаан, бусад түшмэдэд төр улсаа засах дархан эрхийг өгөөд, өөрөө дахиж засаг явуулахгүй гэдгээ тунхагласан байна.
Мандухай, Батмөнх нарын үед феодалын дотоодын дажин хямрал түр дарагдаад сурвалж бичигт тэмдэглэгдсэнчилэн хүн ард нэг хэсэгтээ гар газар, хөл хөсөр, харьцангуй амгаландуу байсан учир тус орны үйлдвэрлэх хүчний хөгжил болон тусгаар тогтнолыг хамгаалан бэхжүүлэхэд дөхөм үзүүлжээ.
Мандухай сэцэн хатан Батмөнх Даян хаанд биеэ залуулах үед, Чингис хааны найман цагаан ордны өмнө даатган залбираад үрийн хутаг гуйхдаа:

Эрхт хаан эцэг минь
Эш хатан эх минь
Дотоод энгэрт минь
Долоон хөвгүүн төрүүл
Гадаад энгэрт минь ганц охин төрүүл
Доорд хатан над
Долоон нуган заяаваа
Долууланд нь Болд нэр өгч
Гал голомтыг чинь сахиулъя
Газар нутгийг чинь эзлүүлье гэсэн бөлгөө.
Ийн мөрөөдлөө биелүүлэх мэт Долоон хүү нэг охин заяажээ. Тэдгээр нь Төрболд, Улсболд, Барсболд, Арсболд, Ачиболд, Очирболд, Ар болд хэмээн долоон хөвгүүн, Төрөлт гүнж нэртэй нэгэн охин төрүүлжээ. Түүний Улсболд хөвгүүн баруун гурван түмэнд алагдаж, үлдсэн зургаан хөвгүүн тус тус Урианхай түмэн, Цахар түмэн, Халх түмэн, Ордос түмэн, Түмэд Түмэн, Еншөөбү түмний ноён болов. Мандухай сэцэн хатан Монгол улсын түүхнээ үүрд дурсагдах гавьяатай бөгөөд түүний дэмээр Батмөнх даян хаан бүх Монгол улсаа 40 жил нэтгэн захирч, “… Зургаан түг түмнийг эмхлэн цуглуулж, энхжин жаргуулсан” билээ.


Монгол ноёны цуутай гүнж Ниржидмаа

$
0
0

b3b2123df099faadbigXX зууны эхэнд өрнийн их соёлт Парист талын монгол бүсгүй гоо үзэсгэлэн, цэцэн ухаан, цог жавхаагаа гайхуулж явсан нь нэн сонирхолтой ажаам. Ниржидмаа хэмээх тэрхүү бүсгүйн тухай түүхийн шарласан хуудас сөхөж эрээвэр хураавар ч түүхийн баримтыг эвлүүллээ.

Нидерландын дипломатч, хятад судлаач Карл Баркман ХVII зуунд Ижил мөрөн тийш нүүж одсон Зүүнгарын торгуудын тэргүүн ноёдын нэг Дондогдашийн хүү оросуудын барьцаанд нийслэл Санкт-Петербургт нь очиж олон жил амьдарсан Асарай тайжийн тухай “Маndatе” хэмээх роман бичсэн бий. Романы эхэнд “Дотнын найз, торгуудын гүнж Ниржидмаадаа зориулав” гэсэн байх бөгөөд өмнөх үг болгож оруулсан өгүүллээ К.Баркмэн “Ниржидмаа” хэмээжээ.

Уг өгүүлэл ингэж эхэлнэ. “Тэрбээр нүүр дүүрэн инээгээд ийн өгүүлэв. “Та торгуудаар ганц ч үг мэдэхгүй гэж үү дээ? Үгүй л баймаар санагдах юм. Торгуудуудын тухай болохоор зөндөө ихийг мэдээд байдаг. Та Хэннинг Хасслундтай хачин адилхан хүн шиг санагдчихлаа”. Ази маягийн эелдэг ааль ч энэ мөн л дөө. Би ч хэлийг нь үнэхээр мэдэхгүй гэдгээ хүлээв.

Тэр Хаслунд гэж ямар учиртай хүн болохыг Ниржидмаа сүүлд надад хэлсэнсэн. Бүсгүй францаар хачин сайхан ярихыг яана. Англи, хятад, орос хэлийг ч унаган юм шиг эзэмшжээ. Би үүнийг нь мэдээд, “Ойрад торгууд хэлээрээ та ингэж сайн ярьж чадах уу даа” гээд асуучихав.

Үүнийг дуулмагц түүний нүүр гийж ирээд, учиртай инээмсэглэснээ, төрөлх хэлээрээ бололтой нэг хэсэг юм хэлэв. Би юу гэснийг нь ойлгосонгүй, гэхдээ сонорт маань нэг л гойд уянгалаг хэл дуурсах нь тэр ээ”

Тэгвэл дээр нэр гарч буй Х.Хасслундын дурдатгалд ингэж байна. Г.Хасслунд нь Шведийн домогт аялагч, судлаач Свен Хэдиний экспедицид багтаж XX зууны эхэн жилүүдэд Төв Азиар олонтаа аялахын завсраа Шинжааны торгуудуудын дунд хэдэн сар амьдарсан бөгөөд одоогийн Хөвсгөл аймгийн Эрдэнэбулган суманд ч багагүй хугацаагаар сууж нутгийн монголчуудын дунд үе дамжин яригдаж ирсэн дани хүн билээ. (Түүнийг дурсаж Дани толгой гэж нэрлэсэн газар одоо ч тэр нэрээрээ бий) Түүний бичсэнийг үзвэл, торгуудуудын дунд өнгөрөөсөн хэдэн сарын эцсээр нутагтаа харихаар хилийн зүг явж ахуйд цувааг нь хорь гаруй морьтон торгууд гүйцэж иржээ.

Тогтож ядсан омголон морьд унасан, галзуу барын аманд гараа хийхээс буцахгүй шинж байдалтай тэдгээр эрмэг залуус цувааныхантай мэнд мэдэв үү үгүй юу, их талын дундуур салхи татуулан давхиж одсон гэнэ. Хар ус гэдэг газраас яваа тэдгээр залуус ноёхой буюу ноёныхоо охиныг угтаж авахаар довтолгож явааг Х.Хасслунд хөтчөөсөө мэджээ.

Юун ноёхой хаанаас ирж байгааг асуувал хөтөч торгууд “Үгүй та мэдээгүй юм уу?” хэмээн гайхаж. Мэдэхгүй байвал хүн үнэхээр гайхахаар тэр үйл явдал нь, Ниржидмаа гүнж алс холын Францаас нутагтаа ирж байгаа хэрэг байжээ. Х.Хасслунд “Аа өнөө цуутай гүнж үү?” хэмээн дуу алдсанаа номдоо бичжээ.

12425tdgӨмнө нь тэрбээр Хятад, Монголоор аялсан барууны эрхмүүдийн амнаас энэ нэрийг олонтаа сонсож байж. Түүний амьдарч асан тал нутгийн торгуудууд Ниржидмаагийн тухай үлгэр мэт зүйл ярьдаг байсан бөгөөд швед эрдэмтэн түүнийг нь сонсоод “Ийм хүн үнэхээр байдаг л байгаа даа, домог биш байгаа?” гэж боддог байжээ.

Орой нь хилийн боомт Чугучакт (монголчууд Тарвагатай гэдэг байсан) очсон Г.Хаслунд Ниржидмаагийн барааг анх харсан байна. “Монгол бүсгүйн өнгө жавхааг нүүрэндээ тодруулсан, жавхалзсан гоолиг биетэй тэр бүсгүй Брюссэлиэс сууж ирсэн галт тэрэгнээсээ буугаад хоёр хоног явж ирээд байгаа нь энэ бөгөөд яриа хөөрөө, донж маяг нь Европын хотуудад долоон жил суусны шинж аргагүй тодорч сэтгэл татах нь ид шидийн мэт” хэмээн Х.Хасслунд бичжээ.

Хязгаарын бөглүү боомт суурингийн дэн буудалд тэд бүхэл бүтэн 14 цаг ярилцсан бөгөөд дани аялагч монгол бүсгүйн хэлний мэдпэг төдийгүй ухаалаг яриа, хурц сэргэлэн ой, чөлөөтэй өргөн сэтгэлгээг бахдаад “Яриа өндөрлөх тийшээ хандахад түүний сэтгэх хэв маяг нь монголжуу болж ирээд, салахын ёс гүйцэтгэх болоход бид хоорондоо монголоор хэлэлцсэнсэн” гэсэн байна.

10 гаруй жилийн дараа буюу 1935 онд Х.Хасслунд “Монгол: Хүмүүн ба бурхадын орон” номоо хэвлүүлэхдээ    Ниржидмаагаар өмнөх үгийг нь бичүүлсэн байдаг. Зах зухаас нь сонсоход л сонин гайхам энэ түүхийн баатар Ниржидмаа гэж хэн бэ?


Дондогдулам хатан

$
0
0

12324323432Төвдөд төрсөн 8-р Богд Жавзандамба Манжийн хааны зөвшөөрлөөр Ар Монголын шашны тэргүүнээр өргөмжлөгдөн ирсэн бөгөөд 1911 оны Монголын үндэсний эрх чөлөөны хөдөлгөөний гол удирдагчийн нэг, Олноо өргөгдсөн Монгол улсын төрийн тэргүүн Богд шашин төрийг хослон баригч хаан байсан билээ.

1902 оны зун Богд гэгээн Дондогдуламыг Эх дагинд залж “Ачлалт, ялгуун дагина, Эрх цагаан Дарь эх” цол олгож ханилсан байна. Мөн цаашилбал Богд гэгээн Эх дагинид “Эрдэнэ сэцэн” хэмээх цол шагнаж итгэмж, тэмдэг бичиг олгуулж байсан байна. 1911 оны 12.29-нд ҮШ  Жавзандамба хутагтыг Монгол улсын шашин төрийг хослон барьсан хаан ширээнд залж, “Улсын их дагина”-д хатан Дондогдулмыг өргөмжилсөн байна.

Дондогдулам хатны гол тэмдэглүүштэй гавьяа нь Богдын ордны дэргэд уран хатгамалчид, барималчин, зураач, дархан, байвчин \гуталчин\ зэрэг олон урчуудыг хамруулан \120 \ гаруй ёслолын хувцас хийлгэх, Бурхан бүтээлгэх, бэлэг дурсгалын зүйл урлуулах зэргээр “Гар урлалын хүрээлэн ” гэж нэрлэмээр үйлдвэрлэл явуулж байсанд оршино. Энэ үед бүтээгдсэн гайхамшигт уран бүтээлүүд нь өнөө бидний үе хүртэл хадгалагдаж ирсэн билээ.

1333885313


Түүхэн алдартай бүсгүйчүүдийн гоо сайхны нууцаас

$
0
0

tuuhen busgui

Мэрилин Монро

Тэрээр нар арьсны хөгширөлтийг хурдасгадаг гэдгийг мэддэг байсан. Тиймээс хэзээ ч наранд бие шарж байгаагүй гэдэг. Харин арьс чөлөөтэй амьсгалж байх ёстой гэж үздэг.Унтахдаа ямар ч хувцасгүй унтана, хэзээ ч шилэн трико тэр байтугай дотуур хувцас өмсдөггүй байсан гэнэ. Элдэв тос хэрэглэлгүй оливын тос л нүүрэндээ түрхдэг байж.

Хатан хаан Клеопатра

Хамгийн гол нууц нь сүүн ванн байсан гэж үздэг. Мэдээж одоо үед эмэгтэйчүүд энэ аргыг хэрэглэж чадах билүү.  Харин 1 литр халаасан сүүнд  жижиг аяга зөгийн бал хийгээд ванндаа хийж усанд орж болно. Мөн түүндээ хагас киллограм давс хийж болно. Ийм усанд орсоны дараагаар таны арьс толигор зөөлөн өнгөлөг болно.

Дараагийн Клеопатрагийн нэг нууц бол биений скраб. Клеопатрагийн зарц хүүхнүүд түүнийг 300 гр далайн давс хагас аяга чавгатай хольж үрж өгдөг байсан. Одоо үед бол янз бүрийн скраб байдаг болсон. Харин сүүнд орохыг гаран дээрээ хэрэгжүүлж болно. Гаранд хэрэглэх сүү танд олдоно доо. Тиймээс халуун бүлээн сүүнд гараа дэвтээж гое сайхан болгож болно. Шампуны оронд Клеопатра шинэхэн өндөгний шарыг ашигладаг байсан. Харин үсээ янз бүрийн  ургамалаар зайлдаг байсан гэдэг.

Хатан хаан маань усаа мөнгөн аяганд хийж дотор нь бага зэрэг алоэ, зөгийн бал хийн нилээн байлгаж байгаад нүүрэндээ ашигладаг байж. Мөн гахайн тосон дээр зөгийн бал, алоэны сок, ус, масло,  ганц 2 дусал үнэртэн хийн нүүрээ тосолдог байжээ.

 Испаний хатан хаан Изабелла  

Изабелла хатан хөгшин эмгэн болтлоо гоо сайхнаа хадгалж чадсан гэдэг. Түүний хамгийн сайхан зүйл түүний үс байсан. Түүний зарц бүсгүйчүүд үсэнд нь  хэдэн цагаар массаж хийж өгдөг байсан. Сайхан залуу арьсандаа  янз бүрийн ургамалын маск хэрэглдэг байж. Лили, сарнай, ромашка зэрэг цэцэгний хандыг ашигладаг байжээ.

Наполеон хааны хайртай бүсгүй Жозефина

Жозефинагий гое залуу харагдахад хэрэглэдэг байсан зүйлс нь энгийн л аргууд байсан. Чанасан төмсийг хальсыг нь аваад халуун бигнүүр тавьдаг байсан. Мөн гол нууц нь эрүүл амьдралын хэв маягтай байсан байна. Өөрийнхөө бие организмыг үргэлж цэвэрлэн, өглөө өлөн элгэн дээрээ нэг стакан лимонны сок, эсвэл минералны ус уудаг байж.

Диана де Пуатье хэмээх бүсгүй нь үргэлж залуу сайхан харагддаг нууц нь бүүр сонирхолтой. Тэрээр бараг юу ч хэрэглэдэггүй байж. Хатан хаан Екатерина Медичигийн атаархлыг нь хүртэл үргэлж гоё залуу сайхан харагддаг байсан байна. Генрих II-ын нууц амраг байсан энэ бүсгүйгийн гол нууц мөн л зөв амьдралын зөв хэв маягтай амьдарч байсан бөгөөд  Диана маш эрт босож хүйтэн усанд орж  2 цаг өглөөний сайхан агаарт морьтой давхидаг байсан байна. Өглөөний зугаалгаасаа ирээд халуун хөнжилдөө орон хөнгөн өглөөний цай ундлан бараг үд болтол унтдаг байжээ. Ажил хэрэг уулзалтуудыг үргэлж үдээс хойш товлодог, хэзээ ч архи тамхи хэрэглэж  байгаагүй. Мөн муухай зүйл бодохыг хүсдэггүй бөгөөд хөгширөлтийн талаар бүүр ч боддоггүй байж.

Оросын хатан хаан Екатерина II –т өөрт нь өөрийнх нь гадаад төрх тийм ч таалагддаггүй байжээ. Түүний гоо сайхан байх нууц нь ваннд орохдоо усандаа сүү, сарнайн дэлбээнүүд, нэг стакан архи хүртэл хийдэг байжээ. Амьдралынх нь хэв маяг нилээн чанга хатуу байжээ. Цагийг маш сайн баримталдаг. Өөрийн гаргасан дэглэмээ маш сайн сахидаг. Өглөө 5 цагт босож, нүүрээ хүйтэн мөсөөр арчиж, нэг печень кофе уун ажилдаа ордог байж. Өдрийн хоол нь  чанасан мах, хөнгөн ногоотой идэн, десертэнд нь жимс зооголдог байсан байна. Заримдаа хоолны дараа бага зэрэг вино уучихна. Оройн хоолоо заримдаа аяга буцалсан усаар солино. Аргагүй хүлээн авалтан дээр л хүмүүстэй ижил хоол иддэг байж. Орой 10 цагаас хэтрэлгүй унтдаг.

Людовик XIV хааны бас нэгэн хайртай байсан бүсгүй болох алдарт Жанна-Антуанетта. Тэрээр намхан биетэй мөн эрүүл мэндийн хувьд сул биетэй байжээ. Тийм хэдий ч хэзээ ч сэтгэлээр унадаггүй эрч хүчээр дүүрэн, театрт дуртай, ордоны садны дизайныг мэддэг, чимэглэдэг цэцэг тарьдаг байсан. Анх өндөр өсгийтэй гутлыг санаачилсан хүн бол Жанна-Антуанетта. Түүнийг үргэлж гоё сайхан харагдахад нөлөөлдөг хамгийн гол зүйл нь хааны хайр байжээ. Түүний уух дуртай ундаа нь нэг халбага зөгийн балтай луувангийн шүүс байсан. Янз бүрийн ургамалын маск, оливын тос түүний царайг үргэлж гэрэлтэй эрүүл харагдуулдаг байсан.

Эх сурвалж: www.assa.mn


Сорхогтани хатан

$
0
0

213123wfssdfsdfsfd

Хэрэйд аймгийн Ван хааны дүү Жахахамбугийн 2-р охин. 1203 онд Чингис хаан Хэрэйд аймгийн мөхөөх үед түүнийг олзлон аваад отгон хөвгүүн Тулуйдаа хатан болгож өгчээ. 1232 онд Өгөөдэй хаан Алтан улсыг дайлаад буцаж ирэх замдаа хүнд өвчлөөд үг хэлж чадахгүй болов. Бөө төлөгч нараар мэргэлүүлсэнд Алтан улсын газар усны  эзэд хүн хөрөнгөө сүйтгүүлж, хот балгасаа эвдүүлсний учир хилэгнэж хаанд хор хүргэж буй гэв.

Хүн хөрөнгө, алт, мөнгө, адгуус идээгээр золио өгье гэсэнд өвчин нь илаарь болсонгүй мөртөө улам хүнд болов. Ойр төрлийн хүнээс золио болгож өгье гэсэнд хаан гэнэт нүдээ нээж ус уугаад “юу болов?” хэмээн асуув.

Бөө нар Алтан улсын газар усны эзэд, хүн хөрөнгөө талуулаад ийм өвчин хүргэв. Элдэв бусад юмаар золио өгье гэхэд зөвшөөрөхгүй улам хилэгнэв. Гагцхүү ойр төрлийн хүнээр золио болгоё гэхэд зөвшөөрөөд өвчнийг хөнгөрүүлж байна. одоо яахыг “Зарлиг мэдтүгэй” гэв.

Өгөөдэй хаан “хаан хөвгүүдийн дотроос миний дэргэд хэн байна вэ?” гэсэнд Тулуй “Суут Чингис хаан эцэг минь, дээр чинь ах нар, доор чинь дүү нар байтал хаан ах таныг агт морь шиг сорьж, ирэг хонь шиг барилж үзээд их сууринд суулгаж, олон улсыг захирах дээд үүргийг даалгав. Намайг хаан ахын дэргэд байж, мартсаныг сануулж, унтсаныг сэрүүлж яв гэсэн билээ, одоо хаан ах таныг алдвал би хэний мартсаныг сануулж хэний унтсаныг сэрүүлэх билээ. үнэхээр хаан ах муужирваас олон Монгол улс өнчирч, ондоо улс баясах болно.

Хаан ахын оронд би золио болъё  бөө нар бөөлж залбирахтун” гэв. бөө нар адисласан ус өгч уулгасанд Тулуй Би согтов. “Бэлэвсэн бэрээд, өнчин хүүхдүүдийг минь хөмүүжүүлэн асрахыг хаан ах та мэдтүгэй” гээд муужран унаж нас баржээ. Тулуйг нас барсны дараа Сорхогтани бэх нэгэн удаа Өгөөдэй хааны нэгэн худалдаачныг нь гуйж авах гэв. Өгөөдэй хаан татгалзсанд Сорхогтани бэх: “Миний хайртай хүмүүн хэний төлөө нас нөгчив?” хэмээн шогшин уйлав. Үүнийг Өгөөдэй хаан сонсоод “Сорхогтани бэхийэ үг зөв байна” гээд тэр худалдаачнаа өгөв.

Түүний хойно Сорхогтани бэхийг Өгөөдэй хаан өөрийн хөвгүүн Гүегтээ хатан болгон өгөх гэсэнд Сорхогтани бэх “Хаадын зарлигийг хэрхэн зөрчиж болох аж. Гэвч би эдгээр өчүүхэн бага өнчин хүүхдийг өсгөн хүмүүжүүлээд гарыг нь ганзганд хүргэн, хөлийг нь дөрөөнд гишгүүлсний дараа больё ” гэж шалтаглаад цаараглан түлхэв.

Өгөөдэй хаан нас нөгчихөөсөө өмнө Туруйн захирч байсан их цэргийн дотроос Сүлдүсэн аймаг хийгээд Сөнөд аймгийн 2 мянган цэргийг өөрийн хөвгүүн Хүдэндээ шилжүүлэн өгөв. Үүнд тулуйд үахирагдаж байсан түмний ноёд хийгээд мянганы ноёд сорхогтани бэхийн ордонд ирээд: Чингис хааны зарлигийг үндэслэвэл, Сүлдэсэн аймаг хийгээд Сөнөд аймгийн 2000 цэрэг заавал биднийх болох ёстой. Гэтэл тэднийгр Өгөөдэй хаан хөвгүүн Хүдэндээ өгчихлөө. “Үүнийг бид хэрхэн хүлцэж чадах аж” гэв.

Сорхогтани бэх: “Та нарын үг зөв байна гэвч бидний залгамжилсан болон олсон эд ашгийн дотор дутагдах юмгүй байна. цэрэг ангийн байтугай бид өөрсдөө ч цөм их хааны боллох юм. Юу хийж байхаа тэр өөрөө мэднэ. Бид зарлигийг нь дагавал болчтхно” гэсэнд олноороо бүгд дуугүй болов. Энэ 2000 цэргээс гадна Тулуйн захирч байсан 10 түмэн их цэрэг ба эрт үед Чингис хааны хуваан өгсөн Монгол олон жич Хебей мужийн нэгэн хэсэг хийгээд, Өгөөдэй хааны үед хуваан өгсөн Хенан Шахши мужийн дөрвөн түмэн өрх, Бухар хотын гурван мянган өрх Хебей мужийн найман түмэн өрх, нийт 12 түм 3000 өрх Хятад, Сартуул иргэнийг цөм Сорхогтани бэх захирч байсан юм.

Tүүнчлэн Сорхогтани бэх бас арга ухаан авьяас билэг төгөлдөр хүн байсан болохоор Өгөөдэй хаан их сууринд сууж байгаа үедээ бас үргэлж төрийн хэргийг түүнтэй зөвлөлдөж байсан билээ. Өгөөдэй хаан нас нөгчсөний дараа   түүний хөвгүүн Гүег их сууринг залгамжлах үед эрхэм ноёд хийгээд эгэл ардын хүндэтгэл хайрыг хүртсэн Сорхогтани бэхээр хуран цугларсан олон хүмүүст тоо томошгүй алт, мөнгө, сувд, тана, эд эрдэнэс, хувцас хунарыг түгээлэн өгөв. Сорхогтани бэх өршөөл энэрэл ихтэй мөртлөө Бат хантай бас нягт харьцаатай байсан тул хүмүүс цөм хүндэтгэн үздэг байжээ.

1248 онд Гүег хаан өмчилсөн нутаг эмсдээ очиж өвчнөөн сувилах нэрээр баруунш мордож Батын улсыг чиглэсэн байна. энэ үед Бат хантай нөхөрсөг харьцаатай байсаэ Сорхогтани бэх сэмээр Батын дэргэд хүн илгээж “сэрэмжтэй байгаарай” гэж хэлүүлэв.  Энэ мэдээг сонссон Бат хан их цэрэг дайчилж Гүегийг тосхоор зүүнш мордсон байна. гэвч хоёулаа учрахаас өмнө Гүег гэнэт зам зуураа нас баржээ.

Гүег хааныг гашуудан бэлэвсрэлийн  ёсыг гүйцэтгэж дуусмагц, Чингис хааны алтан ургийн доторхи ахмад хөвгүүнйи хувиар Бат хаан 4 зүг 8 зовхист элч довтолгон, бусад хан хөвгүүд хийгээд ихэс ноёдлыг дэргэдээ урьж, их хурал хуралдуулан хаан өргөмжлөх учрыг зөвлөе гэв. Өгөөдэй, Цагаадайн угсааынхан  түүнд дургүйцэж Чингис хааны нийслэл хот, үндсэн нутаг, өргөө гэр нь Онон Хэрлэн мөрний хөвөөнд байтал бид Хибчагийн тал нутагт юугаа хийхээр очих очих буй? Гээд өөрсдийнхөө оронд хархорин хотын дарга Төмөр ноён нарыг төлөөлөгч болгон томилж явуулав.

Гэтэл Сорхогтани бэх: Хан хөвгүүд ахынхаа үгийг үл ойшоон очсонгүй учир чи олон дүү нараа дагуулж очоод өвчтэй ахдаа бараалах гэж Мөнхөд хэлээд “Бат бол олон хан хөвгүүдийн ах нь болохоор түүний хэлсэн үг ба буулгасан зарлиг нь мөн хууль цааз болох ёстой, иймээс бид нар түүний тогтоосон тогтоол буюу зөв гэж үзсэн зүйлийг цөм зөвшөөрч дуртайяа хүлээн авах болно” гэсэн агуулга бүхий бичиг өгч явуулав.

Энэ удаагын их хуралдаан дээр Мөнхийг Монгол хаант улсын  4-р үеийн их хаан өргөмжлөх гэсэн чимээ дөрвөн зүг найман зовхист тармагц түүний эх Сорхогтани бэх Чингис хааны алтан ургынхныг биедээ татахын тулд бэлэг сэлт хүргэж эхэлсэн бөгөөд ард иргэдийн сэтгэлийг олохын төлөө их хэмжээний өглөг өгч эхэлсэн байна.

1251 онд Мөнх, Монгол хаант улсын 4-р үеийн их хаан өргөмжлөгдмөгц юуны өмнө түүний хаан суухыг илээр эсэргүүцэж байсан Хаймши хатан тэргүүтэй Өгөөдэй, Цагаадайн угсааныхныг дарангуйлахыг зорьж байв. Энэ үед Сорхагтани бэх: Чи хаан суугаад удаагүй тул өршөөлт засаг явуулвал зохино.

Түүнчлэн Хаймши хатан хийгээд түүний хөвгүүдийн асуудал бл төрөл садны хоорондох явдал болохоор нэн ч алгуур аажмаар шийдвэрлэх хэрэгтэй гэж сургасан байна. Гэвч Мөнх хаан эхийнхээ үгэнд үл орон, сургаалд хааш яаш хандан Цагаадай, Өгөөдэйнхнийг дарангуйлж эхэлсэн болохоор Сорхогтани бэх дургүйцэж отгон хөвгүүн Аригбөхөө дагаж Хархориноос баруун   хойгуур мал маллан амьдрах болжээ. Тэгээд маш хурдан хөгширч дараа жил 1252 онд нас нөгчжээ.

Сорхогтани бэхээс Монгол хаант улсын 4-р үеийн их хаан Мөнх, Юан улсыг үүсгэн байгуулсан Хубилай сэцэн хаан, ил хаант улсыг байгуулсан Үлэхү, Монгол орноо эзлэн суусан Аригбөх зэрэг үлгэр түүхнээ алдар цуутай дөрвөн хөвгүүн төрсөн юм. Сорхогтани бэх Чингис хааны сургаалаар үр хүүхдээ чанга шаарддаг боловч эгэл ард хийгээд энгийн шашин суртахууны мөргөлтөнд тун их энэрэл хайртай байжээ.

Тиймээс тэр 4 зүг 8 зовхисоос Хархорумд хүрэлцэн ирсэн үгээгүй ядуу хүмүүст өдөр бүр их хэмжээний өглөг өгч түгээл түгээж байсан юм. Сорхогтани бэх өөрөө хэдийгээр Христосын шашныг шүтдэг боловч  исламын шашны мөргөлтнийг мөн адилаар энэрч, нэг удаа 1000 өлгий шижир алт өгөөд Бухар хотноо сургууль байгуулж тус суртахууны мөргөлчдийн 1000 хүүхдийг элсүүлэн авч суралцуулсан байна.

Исламын шашны мөргөлчид Сорхогтани бэхийг дурсахын тулд тус сургуулиа “Хатны сургууль”  гэж нэрийдсэн байжээ. Өрнө дахины бичиг материалыг үндэслэвэл энэхүү сургууль нь түүхийн урт удаан хугацаанд бүрэн бүтэн хадгалагдаж, одоо болтол Исламын шашны мөргөлчдийн үр хүүхдийг хүмүүжүүлсээр байгаа ажээ.


Домогт хатан Есүй

$
0
0

123r235dghvdxfgklkg';gfvdТатарын их Чирэнгийн том охин. Чингис хааны дөрвөн хатны нэг Есүгэн хатан Чингис хааны өршөөлд ирээд:
Хаан соёрхвол миний эгч Есүй надаас дээр, хаан хүнд зохилдох гоо бүлгээ гэснээр Чингис хаан эрүүлж эр нөхөртэйгөө ойд зугатаж явсныг барьж авчирчээ. Есүй гоо үзэсгэлэнгээс гадна их ухаантай бүсгүй байснаар хаан, Бөртэ үжин, Хулан хатны дараа гуравдугаар хатнаа болгов.

Есүй хатан Чингис хаанд хамгийн үнэнч нэгэн байж, хаанд алба амины хэргийг зөвлөдөг, дайн байлдаанд голдуу хааныг дагалдан явдаг байжээ. Монголын нууц товчооны 254-р зүйлд: Есүй хатан Чингис хаанд дуртган өчсөн нь: Хаан уул мэт бие чинь нурж одвол , улс олон Монголыг чинь хэн захирах юм бэ? Төрсөн дөрвөн хүүгээс чинь төр барих нь хэн бэ? гэхэд Чингис хаан Би өвгөдийн хойноос одохгүй мэт өөрөө мартсан ажээ. Хатан хүн боловч Есүйн хэлсэн үг зөвөөс зөв гэжээ.

Ингэж хатнаа магтан сайшаагаад дөрвөн хөвгүүнээ дуудан ирүүлж зөвлөлдөөд эцэст нь гуравдугаар хөвгүүн Өгөдэйд хаан сууриа залгамжлуулахаар зарлиг буулгасан байдаг. Есүй хатны сануулгыг Чингис хаан хүлээн авч залгамжлагчаа тогтоосон нь түүний дараа төр хямарч, хожим төрөл саднуудын хооронд хаан ширээ булаацалдаж тэмцэл гарахаас урьдчилан сэргийлж чадсан ажээ.Чингис хаан 1226 онд Тангуд улсыг дайлаар мордохдоо Есүй хатнаа авч явсан юм.

Өвөл ар бухад \Одоогийн Арцбогд\ олон хулан авлахад Чингис хаан мориноос унаж бэртэхэд Есүй хатан сайн асарчээ. Мөн хааныг насан өөд болтол нь дэгрэд нь асарч сувилж байсан болохоор Чингис хаан Есүй хатнаа олзлогдсон Тангуд иргэнээс маш олныг өгчээ. Есүй хатны ордон Туул голын хар шугуйд Шаргацайн орд гэдэг газар байжээ. Есүй хатнаас Ючибай хэмээх охин төржээ.


Монголын их Хатдын нууц түүх

$
0
0

256105653b871364fc5a51

XIII зуунд, “Нууц товчоо” бичигдсэнийхээ дараахан халдлагад өртөн, нэгэн этгээд дундаас нь хэдэн хуудсыг урж тасдан хаясан гэнэ. Чухам энэ гээдсэн хэсэгт Чингис хаан охин урагтаа соёрхол өргөн, эзэмшил газруудыг хувиарласан хэсэг байсан бололтой. Өөрөөр хэлбэл Их Монгол гүрний засаг засаглалд Чингис хааны охид, хатдын эзлэх хувь, үүрэг роль маш тодорхой туссан хэсэг байж.

Чингис хаан охин Алага Бэхиэр Цагаан хэрмийн хойт хаяагаар нутаглах Онгууд аймгийг захируулжээ. Удалгүй Умард Хятадыг эзлэхэд Алага бэхи тэндхийг хавсарсан Их захирагч болсон байна. Бас нэг охин Алалтун Бэхиг Уйгурт, бас нэг охиноо (Толай) Харлагт, ууган охиноо Хонгирадад, Чэчэйхэн Бэхигээ Ойрад иргэнд бэр болгон өгсөн нь мөн чанартаа тэдгээр аймаг улсуудыг захирсан ЭЗЭН ХАТАД болон суужээ. Ийнхүү Чингис хааны охид хаан эцгийн байгуулсан гүр их улсыг харь дайснаас халхлах халх бамбай мэт зүүн өмнөдөд Хонгирадаас эхлээд өмнөдөд Онгууд, Умард Хятад, баруун талд Харлаг, Уйгур, баруун хойт талд Ойрад гэх мэтээр эзэнт гүрний эргэн тойронд агч улс орнуудад эзэн болж, эртний их Торгоны замыг эзэмшиж, эзэнт гүрний бүхий л худалдаа арилжааг зохицуулан, дотооддоо төдийгүй гадаад ертөнцөд нэр, нөлөө бүхий эрхэмсэг Их хатад болжээ.  Тэд хаан эцгийгээ харийн дайнд явахад хүнс, эр цэрэг, зэр зэвсгийн найдвартай ар тал нь болон үлдэж байсан төдийгүй эх монгол орноо тал бүрээс нь довтлох аюул заналаас сэргийлж байсан байна. Тэдгээр бүсгүйчүүд гүрэн улсыг шинээр цогцлоож, худалдаа арилжаа, өртөө улааны шинэ шинэ сүлжээг бий болгон, эрдэм мэдлэгийг ихэд тэтгэн дэлгэрүүлжээ.

Чингис хаан хөвүүдээсээ илүүгээр охиддоо итгэж, тэдэнд илүү их үүрэг хариуцлага үүрүүлж байжээ. Ингэх үндэслэл байв. Хөвгүүдээс нэг нь ч түүний сэтгэлд хүрсэнгүй. Тэдэнд Их улсыг амжилттай удирдан авч явах ухаан билэг бүү хэл ядахдаа эцэг шигээ гарамгай жанжин ч байсангүй. Цагадай цочмог, бодолгүй түргэн зантай байсан бол Өгэдэй архинд хэт орж, санхүү, эдийн засгийн харалган бодлого явуулж, улс орноо бэхжүүлж, хөгжүүлэхээсээ илүү хэт үрэлгэн загнаж байв. Толуй хэдийгээр эцэг шигээ баатар зоригт, сайн жанжин байсан ч ах Өгэдэйгээс ч илүүгээр архинд орж, сүүлдээ архиндаа түлэгдэж үхжээ. (Ахмад хүү Зүчи эцгийгээ амь ахуйд бие барсан) Нөгөөтэйгүүр Чингис хааныг гүр их улсаа байгуулахад нь хатад эмэгтэйчүүдийн хувь оролцоо үлэмж их байлаа. Өэлүн эхийн оюун билэг, ер бусын хатан тэвчээр, зүтгэлгүйгээр Чингис хааны амжилтыг төсөөлөх боломжгүйн адилаар Бөртэ үжин чухам Чингис хааны хажууд өмөг түшиг нь болж, Их гүрнийг босголцсон билээ.

Чингис хаан насан өндөр болох хэрээр хичээн байгуулсан их улсаа хэрхэн төгс төгөлдөр болгон бэхжүүлэх талаар байнга санаашран байсан. Ингээд найдвар муутай хөвүүдтэйгээ эн тэнцүү, магадгүй зарим талаар илүү их итгэл, хариуцлагыг охид, бүсгүйчүүддээ үлдээсэн байна. Энэ нь эрхт эцэг болсон тэнгэр, этүгэн эх болсон газар дэлхийн хүч энергийн харилцаа, хамаарлыг харгалзан үзсэн, арга бэлгийг тэнцүүлсэн хэрэг байж. Гэвч харамсалтай нь хөвгүүд эцгийнхээ бодлогыг үл ойшоов.

Чингис хааныг тэнгэр болсны дараахан, тэр 1227 оны сүүлээр Алалтун Бэхи ах Өгэдэйн хүмүүст алуулав. Хоёр жилийн дараа Алага бэхийн өв залгамжлагч Нэгүдэй амь үрэгдэв. Түүнээс удалгүй Чэчэйхэн бэхи гэнэтхэн амь эрсдэж, дараа жилийн зун Өгэдэйн тушаалаар Ойрад түмний охид бүсгүйчүүлийг бүгдийг нь хэрцгийлэн, хүчирхийлээд, эрхэндээ оруулжээ. Бүр бүсгүйчүүдийн эсрэг аян дайн шахуу юм болсон байна. Чингис хааныг хальснаас хойш арав хүрэхгүй жилийн дотор түүний охин ургийнхан ийнхүү хамаг эрх мэдлээ ах, дүү нартаа алдав, амь эрсдэв. Чухам энэ үеэр л “Нууц товчоо”-нд халдсан тэр бүдүүлэг хэрэг явдал гарсан юм болов уу даа.

Ийнхүү Чингис хааны охид, Их хатад, монголын төрд зүтгэж асан их эмэгтэйчүүдийн түүх “нууцлагджээ”. Жак Уэтерфорд ингэж үзэж байна. Тэр “Монголын Их Хатдын НУУЦ ТОВЧОО” номондоо энэ ээдрээтэй үйл явдлыг хайр найргүй уудлан дэлгэж, бас сэтгэл шимшрэн бичжээ.

Жак уг нь анторпологич хүн. Эрт галвын амьтдын ясыг хэлтэрхий хэлтэрхийгээр нь цуглуулан судалдаг энэ хүн манай түүхийн тун бүдэгхэн нэгэн улбааг мөшгин, энд тэндээс баримт материалыг яг нь ясны хэлтэрхий лугаа адил цуглуулан цуглуулсаар бидний алдагдсан түүхийн нэгэн зурвас үеийг та бидний өмнө дүрслэн гаргаж ирсэн байна.

Чингис хааны охид, монгол хатад хэдийгээр нэр алдар, эрх мэдэлд дуртай, өөр зуураа эв түнжингүй, эцгийн бүтээсэн их улсыг бэхжүүлэхээс илүүгээр сульдааж, Их засаг хуулийг нь уландаа гишгэсэн ах, дүү нартаа алуулах нь алуулж, шахагдан гадуурхагдах нь гадуурхагдсан ч чухам чин үнэндээ монголын охид, бүсгүйчүүд л Их Монгол улсын голомтийг бүрмөсөн тасалчихалгүй авран хамгаалж, уламжлан авч чадсаныг тэрээр барин тавим баримттайгаар өгүүлжээ.

bayart_od_ih_hatad_jpg_500x500

Монгол гүрэн задран, буурахад “самуурал завхрал, ялагдал доройтлыг сөрөн боссон нэгэн эмэгтэй өөрийн байр сууриа хатуу хамгаалж, салж бутарсан Монгол овог аймгуудаа нэгтгэж, туг сүлдээ босгон мандуулж, Алтан урагт дахин сэргэх хувь тавиланг эргүүлэн авчирсан бөлгөө”.  Энэ бол Элбэг хааны охин Самар гүнж байв. Элбэг хаан Баруун Монголын тэргүүнийг хилсээр хороожээ. Тэгээд эцгийг нь хилсээр хороосныхоо цагаатгал, төлбөр болгон хүүд нь охин Самараа гэргий болгон өгч, хүргэнээ эцгийнх нь ор суурийг залгамжлуулсан байна. Самар гүнжийн хүү нь Ойрдын Тогоон тайш, ач хүү нь Эсэн тайш хаан юм. Энэ үед Монголын язгуур алтан ургийнхны хооронд байнгын атаа, жөтөө, далд явуулга, хэрүүл самуун тасарсангүй. Эцэст нь Эсэн хаан хүчээр баруун, зүүн монголыг нэгтгэн нэгэн тугийн дор захирав. Ингэхдээ тэрээр охиноо Алтан ургын нэгэн хан хүүтэй гэрлүүлжээ. Удалгүй Алтан ургийнхны найдваргүй байдалд дургүйцсэн Эсэн хаан тэднийг уг үндсээр нь таслахаар шийдэж, алтан ургийнхны эсрэг их аллага хийжээ. 1452 онд боржигон овгийн 44 язгууртан, 33 хэргэмтэн, тэдэнд үнэнч байсан 61 цэргийн жанжин амь насаа алдсан байна. Энэ үед Эсэн хааны эмэг эх Боржигон Алтан ургийн Самар хатан хэдий насан өндөр болсон ч Эсэн хааны энэ аллагыг сөрөн зогссон төдийгүй, алтан ургийн сүүлчийн судсыг тасалчихалгүй авч үлдэж чаджээ. Эсэн хааны охин, Самар хатны гуч охин болох өнөөх алтан ургийн хан хүүтэй суусан бүсгүй алуулсан нөхрөөсөө хөл хүндтэй үлджээ. Үүнийг мэдсэн Эсэн охиноо төрөнгүүт шинэ хүнийг алаад, өөрийг нь өөр хүнд өгөхөөр шийдэн байна. Гэвч Самар хатан ач хүүгээсээ өрсөв. Тэр гуч охиноо зугтаалгаад зогсохгүй, төртөл нь нууж чаджээ. Хүү төрсөнд Баянмөнх гэж нэрлэсэн байна. Эсэн хаан эрлээ зогсоосонгүй. Түүний хүмүүс “Охин төрсөн бол үсийг нь самна, хүү төрсөн бол голыг нь самна” гэсэн тушаалтайгаар эх, хүү хоёрыг хайсаар олов. Учрыг мэдсэн эх ажиггүй царайлж байгаад эрлийн багийн ахлагчийн өөдөөс харуулж хүүгээ тосон шээлгэжээ. Гэхдээ нялх хүүгийн мөөжгийг нь мэдэгдэхээргүй болтол нь арагш нь татаж байгаад шээлгэсэн байна. Юутай ч эрлийнхэн хүүг дахин нягтлах шаардлагагүй гэж үзээд буцаж, Эсэн тайшид “Та зээ охинтой болжээ” хэмээн дуулгав. Гэвч эцсийн эцэст Эсэн үнэнийг олж мэдээд дахин эрлийн бүлгийг илгээсэнд Самар хатан хамгаалав. Бас нэг удаа нялх хүүг хөмөрсөн тогоон дотор нууж авч үлдэв.

Гэвч нас хэт өндөр болсон Самар хатан цаашид хүүг аварч хамгаалах боломж шавхарч буйг мэдээд Чингис хааны урагт үнэнч хүмүүсийг олж, тэдэнд өгч нууцаар асруулахаар алс хол, Монголын нутгийн гүн рүү илгээсэн байна. Зам зуураас нь Эсэний хүмүүс хөөж, өлгийтэй хүү морины давхиад дунд нэгээс нөгөөд бөмбөг мэт шидүүлэн дамжиж, газарт ч ойчиж, харин азаар Самар хатанд үнэнч нэгэн эр цэрэг давхиан дундаа хүүгийн өлгийнөөс нумын хөвчөөр гогдон аваад зугтан гарч чадсан байна.

Эсэн хаан хорлогдож, удалгүй Мандуул хаан ор суув. Гэвч түүнд ор залгах хүү төрсөнгүй. Иймд Алтан ургийн хүү, өнөөх амь өрссөн өрсөлдөөн дундаас Самар хатны гавьяагаар амьд үлдсэн Баянмөнх хүүг олж, угсаа залгамжлах Болох Жонон цол өгч, дэргэдээ байлгажээ. Гэтэл төдий удсангүй, хаан хийгээд угсаа залгамжлагч жононгийн дундуур хар хэл орж, Самар хатны амь тавин хамгаалсан алтан ургийн сүүлийн судас Болох Жонон Баянмөнх өмнийн говьд орь ганцаар тэнэж яваад гавьяа ч үгүй, золгүйгээр амь эрсдэв. Мандуул хаан ч үхэв.

Баруун өмнөдөд уйгур, лал шашинтнууд идэвхжиж, Торгоны замыг эрхшээн, баруун талд Ойрадууд бие даасан байдлаа улам батжуулж байв. Өмнө зүгт Хятадууд энэ сиймхийг отон хүлээж, харин Хасарын удмын ноёд хаан ор одоо хүссэн, эс хүссэн ч биднийх болов хэмээн омтгойдох болов. Олон овог аймаг өөр өөрийн дураар үйлдэх болов.

Ийнхүү Монголын төр угсаа залгамжлах алтан ургийн хүнгүй, хаан суудал хоосорсон цөвүүн цагт бас нэгэн монгол бүсгүй тасарч байсан алтан ургийн судсыг халуун элгээрээ тэвэрч, хатан зориг, сэцэн ухааныхаа хүчээр Монголын төрийг дахин сэргээж чаджээ. Энэ бол Мандухай сэцэн хатан байв.

Мандуул хааны бага хатан тэрээр эр нөхрөө өнгөрсний дараа өнөөх Баянмөнх Болох Жононгийн хааны ордонд ирэхээсээ өмнө асарч байсан урианхай малчин айлынхаа охин Шихэртэй учир ургуулан нэгэн нуган үртэй болсон байсныг олжээ. Гэвч тэр даанчиг арчаагүй, өвчинд баригдсан, өрөөл татанхай, хүн болох эсэх нь тодорхойгүй нэгэн байж. Гэвч тэр бол Алтан ургийн сүүлчийн аргамж, сүүлчийн амь байсан юм. Сайтар асарч тойлсны эцэст 7 настай Батмөнх хүүг хаанд өргөмжлөв. Энэ үед Мандухай өөрөө 21 настай байж, бяцхан хүүгийн өмнөөс төр барив. Тийн Мандухай садарсан үсээ шууж, саадаг нум үүрч, бяцхан хүүг үхэг тэргэнд суулган цэрэг дайчдыг тэргүүлэн дайтаж, улс төрөө эмхлэн хураажээ. Батмөнх хүү эрийн цээнд хүртэл 10 гаруй жилийн турш Мандухай тулааны талбарт эр цэрэг, жанжин баатар, энгийн цагт сэцэн сайд, ар гэртээ асралт эх болж байв. Батмөнх Даян хаан, Мандухай Сэцэн хатан хоёроос Чингис их дээдсийнх нь ерөөл бэлгийн дагуу 7 нуган үр төрсөн нь хатаж байсан Алтан ургийн мод дахин цэцэглэн дэлбээлсэн хэрэг байлаа. Тэд хожмийн монголын бүхий л аймаг, хошууны ихэс дээдэс болжээ.

Мандухай хатны Монгол Улсын төлөө, Эзэн Чингис хааны алтан ургийн төлөөх гавьяа зүтгэл үлэмж их.

Чухам ийм л түүхүүдийг Жак Уэтерфорд бичжээ. Уг нь энэ бүхэн бидний мэддэг түүх, гэвч мэддэг хэдий ч ийм ээдрээтэй нөхцөл байдлын дундаас үйл явдлын нарийн учиг, уялдаа холбоог чухам фокус нь таарсан дурангаар татан үзүүлэх мэт тийм тов тодорхой харуулж, мэдрүүлж буйд Жакийн түүх бичлэгийн давуу тал нь байна.

Түүний бичсэнээр “Монголын аугаа хатад амьдралынхаа турш гэр бүл, үндэс угсаагаа хамгаалж иржээ. Чингис хаан төр улсыг үндэслэн байгуулсан бол хатад эмэгтэйчүүд түүнийг нь амьдруулсан юм. Тэр хатад цаг хугацаа, сэтгэл оюунаа хөшөө дурсгал, хот балгад барихад бус, Хаан эцгийнхээ адилаар гүрэн улсаа байгуулахад зориулсан юм. Тэдний амьдрал тэмцлийг гэрлэх зүйлс эрт галавын амьтдын ул мөр мэт байсаар байна. Гагцхүү бид түүнийг хайж олохыг, олсныхоо дараа олж харахыг л хүсэх хэрэгтэй” болж байна.

Энэхүү “Монголын  Их Хатдын Нууц Товчоо” ном бол Монголын хатад бүсгүйчүүдэд босгосон үгэн хөшөө болжээ. Номынхоо өмнө зохиогч “Мөнх Хөх Тэнгэрийн Алтан Наран Их Монгол Үндэстний эхчүүд, охидыг Үүрд мөнхөд ивээх болтугай” гэсэн нь Жакийн монголын эхчүүд эмэгтэйчүүдэд хандаж буй сэтгэл, хүндлэл нь юм. Харин ямар ч монгол зохиогч номынхоо өмнө ийм үг бичиж чадсан бил үү, үгүй бил үү?

Б.Номинчимэд



Самар хатан

$
0
0

mongolian_queen_by_chingybta-d5q9yyb

Самар хиад аймгийн Боржгин овогтон. Түүний эцэг нь болох бөгөөд Умард Юан улсын 4-р үеийн хаан байжээ. 1393 онд Элбэг нигүүлсэгч хаан их сууриныг залгамжлуулсны сүүлээр Өлзийт гуа байжийн арганд орж Ойрадын ноён Хуухай Таюуг хилсээр алсан байна. Иймээс элбэг нигүүлсэгч хаан Хуухай Таюугийн хөвгүүн Батуулыг дуудаж: “ би эцгийг чинь хилсээр хороов. Одоо чамайг Чинсан болгоё. Чи ойрадын эзэн Үгэчи Хашхатай хамт 4 Ойрадыг хатан Хөбэхүдэйгээс төрсөн Самар нэрт гүнжээ хатан болгож өгсөн байна. Үүнд Ойрадын ноён Үгэчи Хашха Батуула Чинсанд атаархаж Элбэг нигүүлсэгч хаанд дургүйцэж эхлэв. Батуула Чинсан ч Элбэг нигүүлсэгч хаанаа эцгийнхээ өшөөг авахыг зорьж байв. Тийнхүү 1401 онд Үгэчи Хашха, Батуула Чинсан 2 хамсарч 4 Ойрадаа дагуулан Монголыг довтлоод ихээр дийлэн Элбэг нигүүлёэгч хааныг хатнаа болгон авчээ.

1401 онд Асуудын Арагтай тайш Үгэчи Хашхыг алаад Цагаадайн хан улсаас Өлзий Төмөрийг залж авчран хаан өргөмжилж, өөрөө тайш болоод цэргийн эрхийг атгав. Үүний улмаас Батуула Чисан ямар ч эрхгүй болсон тул харьяат цэргээ авч байлдахаар мордоод Өлзийтөмөр хааныг алсан бөгөөд Аругтай тайшийг амьдаар нь баривчлан авчээ.

Батуулга Чинсаны хатан Самар гүнж, Ойрадад баривчлагдан ирсэн Өлзийт гуа байж, Ажай тайж эх хөвгүүн хоёр ба Аругтай тайш гурвыг төрхмийн газар Монгол улсдаа нууж илгээхээр тогтоогоод:

“Эзлэн сууж байсан
Эзэн хаан нь үхэв
Эртний дөрвөн Ойрд
Эх сүүлээ алдав
Эртхэн дайлахаар ирвэл
Эзэнгүй олон Ойрадыг
Эрх биш дийлж чадна” хэмээн захиаж байтал
,

Хүү Багуму нь:

“Учирсан газар муу боловч
Өөрийн гэр болно
Уг төхөм нь сайн боловч хүний газар болно
Ээж та тэгж таалахгүй болно” гэв.

Гэвч Самар гүнж хүүгийнхээ үгийг сонсолгүйгээр тэр гурвыг улсдаа буцаав. Өлзтийт гуа байж, Ажай тайж, Аругтай тайш гурвыг хүрэх үед Адай хаан Монго улсын эзэлж байв. Тийнхүү тэд гурвуул Самар гүнжийн үгийг үлдээлгүй хэлсэнд Адай хаан ихэд баярлав.

1410 онд Адай хаан Аругтайг өргөмжилөманлайд явуулаад өөрөө 10 түмэн шилдэг цэргийг авч 4 Ойрадын байлдахаар мордов. Энэ чимээг Ойрад, ӨӨлд,Тайчууд, Хойт 4 аймаг олж сонсоод мөн ухтан байлдахаар зэхэв. Хоёр этгээдийн цэрэг Зэлмэн ханы дэргэдэх Бор нохойн зоо гэдэг газарт золгон байлдаад Адай хаан ихэд дийлж Батуула Чинсанг цавчин алсан бөгөөд хөвгүүн Баумуг нь амьдаар байривчлан авчирчээ. Ажай тайж “Самар гүнж бидэнд сайн явдал хийсэн тул энэ хөвгүүнийг тавьж явуулбал зохино” гэсэнд Аругтай тайш “Араатны зулзагыг тэжээж үл болно, Атаатны үрийг өрөвдөж үл болно” гэв. Энэ үгийг Адай хаан зөвшөөрч Багумуг Арагтай тайшид тушаан өгөв. Үүнд Аругтай тайш ихэд баярлаж “Эрт өдөр чиний эцэг Батуула Чисан намайг арагны дор хөмөрч “Арагтай” хэмээн доромжилон дуудаж билээ. Эргэх наран ээлжлэх төр гэдгээр одоо би эцгийнх нь өшөөг хүүгээс нь авах цаг болов” гээд Багумыг тогоон дотор хөмрөн “Тогоон” хэмээн нэрийдэж гэртээ аваачин боолоо болгон зарцлав.

Түүний хойно Тогооны эх Сатар гүнж Адай хааны эдргэд ирээд, хүүгээ буцааж аваачихыг гуйсанд Адай хаан зарлиг буулгаж Тогооныг Ойрадад хүргүүлэв,

Тогоон тайшийг нас барсны сүүлээр түүний хөвгүүн Эсэн дөрвөн Ойрадын ноёдтойгоо холбоолж, Чингис хааны хойч болох Тайсун хаан хийгээд түүний дүү Агбарчи жонон зэрэг Монголын олон ноёдыг хороогоод өөрөө хаан суув. Тэр тухай Агбарчи жононгийн хөвгүүн Харгуцаг тайж өөрийн нөхөр Нагачутайгаа зугтааж гараад Цагаадайн хан улсад хүрч алагдав. Тийнхүү Нагачу Ойрадад буцаж ирээд Эсэнтэй шууд золгохоосоо зүрхшээгээд эмэг ээж Самар гүнжтэй нь урьдаар уулзжээ. Үүнд:

Самар гүнж “та нарыг зугатааж явах үед Харгуцаг тайжийн эхнэр Цэцэг (Эсэний охин) 7 сартай болсон байв. Эсэн түүийг өөр эрд өгөх гэсэнд Хагуцаг тайжийг амьд байсан цагт яасан ч өөр эрд гарахгүй гэсэн юм. Гэвч эцгийнхээ үгнээс зөрж чадсангүй тул Ойрадын Орбай Хожигэрт мордов. Одоо нэгэн хөвгүүн төрөөд буй. Тэр бол Харгуцаг тайжийн үр болох юм” гэжээ. Нагачу Цэцэг хатантай очиж уулзаад Харгуцаг тайжийн өгсөн чимээг хэлж өгөн Самар гүнжийн дэргэд дахин ирж Эсэнтэй уулзахыг гуйлгасан гэв. Самар гүнж “Тэр хэрэв Харгуцаг тайжийг алчихсан бол чи бас түүнийг ална уу?” гэсэнд Эсэн “Алахгүй” гэв. Ингээд сая Самар гүнж Нагачуг Эсэнтэй уулзуулж “Харгуцаг тайжийг тэр алсан” гэж хэлэв. Эсэн эмэг эхийнхээ үгийг этгээд Нагачуг өршөөн хэлтрүүлсэн байжээ.

Цэцэг хатны төрсөн хөвгүүн нэг нас хүрмэгц Самар гүнж өөрйин ордондоо тэврэн аваачиж Баянмөнх гэдэн нэр өгөөд Солонгуудын Санхулдарийн эхнэр Харагчин Дайбучингээр асруулан тэжээлгэв. Үүнийг сонсоод Эсэн хорлон алах гэсэнд Самар гүнж “Энэ хүүхэд бол манай Ойрадын зээ болно. Эцэг чинь амьд сэрүүн байсан бол чиний ингэхийг яасан ч зөвшөөрөхгүй юм” гэж буруушаан донгодов.

Түүний хойно Самар гүнж сэмээр Нагачуг дуудаж Баянмөнхийг Монголд нуун хүргэх аргыг зөвлөсөнд Нагачу: Ойрадны Өгэдэй баатар 13 наснаасаа байлдаад үхэн зүтгэн байтал, хүндээр шагнахгүй хэмээн гомдолтой байсан билээ. Самар гүнж зөвшөөрсөнд Нагачу Өгэдэй баатрбг эрж очоод: Харгуцаг тайжийн Цэцэг хатнаас төрсөн хөвгүүн Баянмөнхийг Эсэн хорлох гэж буй. Иймээс энэ хөвгүүнийг Самар гүнж Монгол дах төрөл хожмын өдөр хүндээр хэрэглэгдэе гэвэл Самар гүнжийг эрэн очиж хэлж болно. Чингис хааны алтан ургийн хоч үеийг аварсан хүн, энэ бие байтугай, үрийн үрднн Монголчуудад дархан өргөмжлөгдөх болно гэж хэлэв.

Өгэдэй баатар ихэд баярлаж Баянмөнхийг Монголд хүргэхээр гуйлгасанаар Самар гүнж зөвшөөрөөд, Харчины Болой тайш, Сартуулын Баяндай мэргэн, Хонгирадын Эсэлтэй нарыг Өгэдэй баатартай хамтаар явццлав. Татар Монголд хрээд Хорлод аймгийн Хутагйинд эцэг болох юм.

Самар гүнж бол Монголыг түүхнээ алдар цуутай Эсэний этэг болох бөгөөд Батмөнх даян хааны эцг Баянмөнхийн амийг аварсан гавьяатай хүн болох юм. Өөрөр хэлбэл Монголын түүхнээ маш их гавьяа зүтгэлтэй хүн болно.


Есүгэн хатан

$
0
0

Untitled-15Чингис Татарыг байлдан дагуулсны дараа тэнд Татарын Их Чэрэний \Их Цэрү\ охин Есүгэн хатныг Чингис хаан авав. \Алтан товч 65-р талд\ гэжээ.

Хаан соёрхож эгчийг минь уулзуулвал би эгчдээ сууриа тавин өгч даруй зайлуулъя гэсэн үгэндээ хүрч өөрийнхөө сууринд эгч Есүйг суулган өөрөө доод талд нь сууснаар Есүгэн хатныг төрийн хатны нэг дөрөвдүгээр хатан болгов.

Чингис хаан найманы Таян хааны орд-Хамтадахын ордыг өгчээ. Энэ хатан Харцар, Хархад, Чахуур гурван хүү төрүүлжээ. \Лу Алтан товч 65-р талд\ Бөртгөлжингоо их хатнаас Зүчи, Цагаадай, Өгөдэй, Толуй хэмээх дөрвөн хөвгүүн буюу бас Алагбэхи, Илалтун\Алалтан\ бэхи, Чэчэгтхэн хэмээх гурван гүнж буюу нөгөө хоёрдугаар хатнаас Гөлүгэ төрсөн гэжээ.


Японы дэлгэцийн домог Сэцүко Хара 95 насандаа таалал төгслөө

$
0
0

ypon

Япон улсын дэлгэцийн уран бүтээлийн домог болсон жүжигчин Сэцүко Хара насан эцэслэсэн гэж гэр бүлийнхэн нь албан ёсоор зарлалаа.

Тэрээр өнгөрөгч есдүгээр сард 95 насандаа уушгины хатгалгаагаар мөнх бусыг үзүүлжээ.

Тэртээ 1920 оны долдугаар сард Ёкохамад мэндэлж, 15 настайдаа анх дэлгэцийн уран бүтээлд дүр бүтээж байсан Харагийн кино урлагт оруулсан хувь нэмрийг үнэлж баршгүй билээ.

1937 онд түүний тоглосон “Самурайн охин” киног нэрлэж болно.

Тэрээр Дэлхийн хоёрдугаар дайны дараагаар нэрт найруулагч Акира Куросава болон Козабуро Ёшимура  нартай хамтран ажиллаж байсан юм.

Найруулагч Ясужиро Озутай 1947 онд “ Сүүлчийн хавар” кинонд хамтарсан нь найруулагч, жүжигчин аль алинд нь ихээхэн нэр алдрыг авчирсан байна.

Түүнээс хйш тэд 12 жилийн турш уран бүтээлийн салшгүй андууд байсан гэдэг.

Хара 1962 онд 42 настайдаа уран бүтээлээ орхиж, тэтгэвэрт гарснаас хойш түүний тухай мэдээлэл хомсхон болжээ.

 

И.МӨНХЦЭНГЭЛ

Эх сурвалж: www.TODAY.mn

Дэлхийн хамгийн шилдэг 10 Тэргүүн хатагтай

$
0
0
obama
1. Хатан хаан Рания /Rania/ (Иордан) Иорданы хатан хаан Рания Аль Абдулла – гоо сайхны тал дээр Тэргүүн хатагтайн амьд биелэл гэнэ. Кувейт 1970 оны наймдугаар сарын 31-нд төрсөн. Дунд сургуульд сурч, дараа нь Каирын Америкийн их сургуульд элсэн бизнесийн
2. Хатан хаан Летисия /Letizia/ (Испани) Испанийн ирээдүйн хатан хаан нь сэтгүүлч болон сувилагчийн гэр бүлд 1972 оны есдүгээр сарын 15-нд төржээ. Тэр Мадридын хамгийн анхны их сургуулиудын нэгийг сэтгүүлч мэргэжлээр бакалавр болон магистрийн зэрэгтэй төг
3. Мехрибан Алиева /Mehriban Aliyeva/ (Азербайжан) Нийслэл Баку хотдоо 1964 оны наймдугаар сарын 26-нд улс орныхоо хамгийн нөлөө бүхий гэр бүлийн нэгэнд төрсөн хатагтай. Тэр дунд сургуулиа алтан медальтай төгсөж, Азербайжаны Үндэсний эрүүл мэндийн институ
4. Эсма аль-Асад (Сири) Сирийн тэргүүн хатагтай Лондонд 1975 оны наймдугаар сарын 11-нд Сири гаралтай гэр бүлд төржээ. Түүний бага, өсвөр нас Их Британид өнгөрсөн бөгөөд тэрээр бакалаврын зэргийг компьютерийн шинжлэх ухаан болон Францын уран зохиолоор нэг
5. Анхелика Ривера (Мексик) Мексикийн Тэргүүн хатагтай нөхөрт гарахаасаа өмнө Мексикийн алдарт цуврал “Зүгээр л Мария”-д тоглож олны танил болжээ. Ирээдүйн тэргүүн хатагтай, загвар өмсөгч, жүжигчин, дуучин тэрбээр Мехико хотод 1969 оны наймдугаар сарын 2-
6. Сильвия Бонго Ондимба /Sylvia Bongo Ondimba/ (Габон) Түүний гэр бүл олон улс орон дамжин аялаж байсан ба эхлээд Францаас Камерун руу, дараа нь Тунист гэсээр зөвхөн есөн насандаа Сильвия Габонд шилжин очиж, тэндээ боловсрол эзэмшсэн ба ээж нь нарийн бич
7. Хатан хаан Жецун Пема (Бутан) Бутаны ирээдүйн хатан хаан энэ жагсаалтын хамгийн залуу нь бөгөөд 1990 онд төржээ. Жецун Пемаг Бутанд Луу хатан хаан гэж нэрлэдэг. Тэрбээр Лондон дахь Регентс коллежийг олон улсын харилцаа, сэтгэл судлал, урлаг, түүхийн чи
8. Гүнж Лалла Сальма (Марокко) Мароккогийн хаан VI Мохаммедын эхнэр сургуулийн багшийн гэр бүлд 1978 онд төрсөн ба гурван настайдаа өнчирч эмээ дээрээ өсчээ. Лалла мэдээллийн системийн инженерээр бэлтгэгдсэн ба, хааны гэр бүл болтлоо энэ салбарт ажиллаж б
9. Мишель Обама (АНУ) Мишель Обама бол ямар ч эргэлзээгүйгээр, өнөөдөртөө дэлхийн хамгийн нөлөө бүхий эмэгтэйчүүдийн нэг. АНУ-ын түүхэн дэх анхны Африк гаралтай америк Тэргүүн хатагтай тэрбээр дэлхий даяарх эмэгтэйчүүдийн хувьд үлгэр жишээ болсон юм. Тэр
10. Доминик Уаттара (Зааны ясан эрэг) Доминик 1953 онд Францын Алжирт төрсөн бөгөөд 1991 онд Кот д’Ивуарын одоогийн ерөнхийлөгч Ивуара Алассана Уаттаратай гэрлэсэн байна. Нөхөр нь хэдий лалын шашинтай ч Доминик христ шүтлэгтэн хэвээрээ аж. Гэрлэхийнхээ өм

“Мона Лиза”-гийн зургийн дор өөр нууц хөрөг байна гэнэ

$
0
0

mona liza

Леонардо да Винчигйин алдарт Жоконда хэмээх  “Мона Лиза” хөрөг зургийн дор өөр бас нэг нууц хөрөг зураг байсан нь илэрсэн байна.
2004 оноос хойш өөрийн “үе давхаргыг хүчитгэх” аргаар урлагийн бүтээл судалж байгаа Францын эрдэмтэн Паскаль Котт ингэж мэдээлснийг BBC News дамжууллаа.
Тэрээр ил байгаа будгийн цаадах үе давхаргыг гэрэл, камерын тусламжтайгаар “харж” задлан шинжлэх аргаар зураг хэрхэн бүтсэнийг тодорхойдог гэж өөрөө ярьжээ.
Эрдэмтний хэлснээр бол “Мона Лиза”-гийн зургийн дор өөр нэг эмэгтэйн хөрөг байна гэнэ. Түүний нүүрэнд Жокондагийн нууц инээмсэглэл байхгүй арай өөр зүгт харж байгаа юм байна.
Паскаль Котт өөрийн нээлтдээ бүрэн итгэлтэй байгаагаа хэлээд “шинжилгээний явцад та бидний 500 жилийн туршид мэдэх Мона Лизагаас огт өөр эмэгтэйн хөрөг ард нь байгааг харсан. Энэ бол бидний мэдэх Мона Лиза биш. Энэ бол энэ гайхамшигт зургийн талаарх олон домог яриаг эцэслэж, бидний мэдэх ойлголтыг өөрчилж байна. Энд өргөн нүүртэй, малгайтай эмэгтэйн хөрөг бий” гэжээ.
Урлаг судлаач олон хүн мэргэжил нээгтнийхээ энэ таамагдлалыг хүлээн зөвшөөрч байна. Оксфордын их сургуулийн урлагийн түүхийн профессор  Мартин Кемп жинхэнэ Мона Лизагийн хөргийг бүтээсэн будгийн цаана өөр үе давхарга байгаа гэжээ.
Зургийн түүхтэй холбоотой баримт бичиг судлаач Эндрю Грэм-Диксон ч бас Коттын нээлтийг “Зууны гол үйл явдлын нэг” гэсэн байна.
Харин Луврын музейн судлаач эрдэмтэд тайлбар өгөхөөс татгалзсан байна.
Эх сурвалж: www.assa.mn

Эрхэмсэг бүсгүйчүүдийн хоолны дэглэм

$
0
0

hatanАмерикийн “www.cosmopolitan.com” сайт түүхэнд нэрээ бичиж, гавъяа байгуулсан эрхэмсэг бүсгүйчүүдийн сайхан харагдах нууц болон хоолны дэглэмээс нийтэлжээ.

 

Мариа Антонетте

 

Францын хатан хаан Мариа Антонетте үзэсгэлэнтэй харагдахын тулд хатуу хоолны дэглэм барьдаг байжээ. Тэрээр өглөөний цайндаа гурван аяга сүү уудаг байсан бол өдрийн хоолондоо нэг ширхэг өндөгний цагаан, нэг аяга лимонтой жүүс уудаг байжээ. Харин оройн хоолондоо нэг ширхэг өндөгний цагаан болон нэг аяга сүү уудаг байсан гэнэ.

 

I Элизабет

 

Их Британийн хатан хаан I Элизабет долоон хоногт нэг удаа мацаг барьдаг байсан гэнэ. Хатан хаан өглөөний цайндаа нэг аяга сүү, нэг аяга алимны нухаш, тал банана иддэг байжээ. Харин өдрийн хоолондоо цэцэгт байцаа болон нэг ширхэг нарийн боов /хэмжээ нь гарын алга шиг/ иддэг байсан бол оройн хоолондоо вандуйн шөл уудаг байжээ.

 

Викториа

 

Британийн хатан Викториа өглөө, өдрийн хоолондоо нугасны мах иддэг байжээ. Тэрээр цаг тутам 1-3 аяга сүү уудаг байсан гэнэ. Хатан оройн хоолондоо луувангийн салат болон үхрийн гол мах зооглодог байв.

 

II Элизабет

 

Их Британийн хатан хаан II Элизабет өглөөний хоолондоо нэг аяга лимоны шүүс, будааны зутан иддэг бол өдрийн хоолондоо олон жимсний салат болон шөл уудаг байна. Харин оройн хоолондоо сүү болон өндөгний цагаан иддэг аж. Тэрбээр 1952 оноос хойш энэхүү хоолны дэглэмийг барих болжээ.

 

Грасе Келли

 

Монакогийн гүнж Грасе Келли өглөөний хоолондоо гурван ширхэг алим иддэг бол өдрийн хоолондоо нарийн боов болон өндөгний цагаан идэж, сүү уудаг байжээ. Харин оройн хоолондоо нэг ширхэг өндөг, нэг ширхэг лууван иддэг байв.

 

Диана

 

Британийн гүнж Диана хатуу дэглэм барихаасаа илүү эрүүл хүнсээр хооллохыг илүүд үздэг байжээ. Тэрбээр өглөө бүр уургаар баялаг банана, гүзээлзгэнэ зэргийг иддэг бол өдрийн хоолондоо үхрийн мах, зутан шөл иддэг байжээ. Харин оройн хоолондоо зөвхөн цэцэгт байцаа иддэг байсан гэнэ.

 

Кейт Миддлтон

 

Өнөө цагийн хамгийн үзэсгэлэнтэй гүнж гэгддэг Кейт Миддлтон өглөөний цайндаа нэг ширхэг чанасан өндөг, луувангийн зутан иддэг байна. Тэрбээр өдрийн цайндаа шөл уудаг бол оройн хоолондоо зөвхөн жимс, жимсгэнэ иддэг гэнэ.

 

Б.Дэлгэрцэцэг

Өөр эрд очоогүй Алтан ургийн ганц хатан

$
0
0

12654365_1676856455926991_6714531996616722482_n
Тулуйн хатан Сорхагтани бэхи нь Хэрэйдийн Тоорил ханы дүү Жаха Хамбугийн охин бөгөөд 1203 онд ураг барилдаж Тулуйд Мөнх, Хубилай, Хүлэгү, Аригбөх гэсэн 4 хөвүүнийг төрүүлж, Чингис хааны хамгийн хайртай дархан бэр болжээ. Тулуйг 38 насандаа тэнгэрт халихад бэлэвсрэн хоцорсон Сорхагтани хатанд Өгөдэй хаанаас зарлиг ирүүлж өөрийн хүү Гүюгийн ивээлд очуулахыг хүссэн боловч Сорхагтани хөвгүүдээ өөрийн биеэр өсгөн хүмүүжүүлэх хүсэлтэй байгаагаа уламжилжээ.

Тулуйн үр удам Монголын түүхэнд хамгийн их нөлөөг үзүүлсэн байдаг. Хүү Мөнх нь Их Монгол улсын 4 дэх хаан болж, хүү Хубилай нь бүх хятадыг байлдан дагуулж Юань гүрнийг байгуулан их хаан болсон бол Хүлэгү хүү нь баруун өмнөд Азийг байлдан дагуулж Хүлэгүгийн хаант улс буюу Эл хант улсыг байгуулж, Аригбөх хүү нь Их Монгол улсын 5 дахь их хаанд өргөмжлөгдөж байжээ.

Өгөдэй хаан аливаа хэргийг шийдэхдээ Сорхагтани бэхиг оролцуулдаг байсан нь түүний нэр нөлөө их байсныг гэрчилж байна. Гүюг хаан ширээнд суусныхаа дараа ч өөрийн эхээс илүү Сорхагтани хатны зөвлөгөөг сонсдог байв.

Гүюг, Бат хоёрын харилцаа муудаж Гүюг далд санаа агуулан баруун зүг мордоход Сорхагтани элч довтолгон Батад сануулсан нь хожим Сорхагтани хатанд маш том дэмжлэг болж Их хааны суудал Өгөдэйн удмаас Тулуйн удамд шилжихэд Бат хаан ихээхэн нөлөөлжээ. Ийнхүү Гүюг хаанаас хойш 35 хааны 33 нь Тулуйн удмаас тодорсон түүхтэй.

1242 онд Мажарын Белград хотоос олзлогдон ирсэн Францын уран дархан Вильгелм Де Буше нь Сорхагтани хатны харъяат өмч байсан ба Хархорум хотын алдарт мөнгөн модыг урласан байдаг. Хэдийгээр олзлогдон ирсэн боол байсан ч Хархорумд элбэг дэлбэг, хавчигдаж хяхагдахын зовлонгүй, хувь заяандаа сэтгэл хангалуун амьдарч байсан гэдэг.

1251 онд Мөнх Монголын эзэнт гүрний 4 дэх их хаанаар өргөмжлөгдөхөд Гүюгийн хатан Ойгул Хаймиш тэргүүтэй Өгөдэй, Цагаадайн угсааныхны эсэргүүцэлтэй тулгарчээ. Сорхагтани бэхи хатан хүүдээ “ураг төрөл, ойр садангийн хоорондох асуудлыг алгуур аажмаар шийдвэрлэх хэрэгтэй” гэж сургасан боловч Мөнх хаан эхийнхээ сургаалыг сонссонгүй Алтан ургийнхнаас 75 хүнийг цаазалсан юм. Сорхагтани бэхи энэ үйлдэлд нь дургүйцэж отгон хөвгүүн Аригбөхийг даган төрийн хэргээс хөндийрөн Жарантай, Цагаан сүмийн гол дагуу мал маллан амьдарчээ. Сэтгэл санаагаар унаж, дараа жил буюу 1252 оны зун Алтайд байсан Аригбөхийн зуны ордонд нас баржээ.

Сорхагтани бэхи хатан Хархорумд байнга ирж үгээгүй ядуу хүмүүст өдөр бүр өглөг өгч, газар газрын шашинтнуудыг дэмжин тусалж, Бухар хотод сургууль байгуулахад алтаар хандив өргөжээ. Ислам мөргөлтний мянган хүүхэд тус сургуульд суралцсан ба өнөөг хүртэл оршиж “Хатны сургууль” гэж нэрлэгдсээр иржээ. “Сударын чуулган”-д өгүүлснээр түүнийг нас барахад шарилыг нь Бурхан халдун буюу Чингис хааны их дархан цаазат газарт аваачиж нутаглуулжээ. Сорхагтани бэхи хатныг ийнхүү тэнд оршуулсныг үзвэл хэр зэрэг эрхэм хүндтэй хатан байсныг гэрчлэх ажээ.

Чингис хааны зарлигаар Аураг ордод Цагаадай, Елюй Чуцай, Долоодой, Сорхагтани бэхи хатан нар Монгол төрийн бодлогыг тодорхойлох “Хөх монголыг төрөөр бадраах хутагтай нэүрит засгийн Алтан дээд үнэний аялгуу” хэмээх ном бичжээ. Эрдэмтэн мэргэдтэй суудал зэрэгцэн төрийн их судрыг зохиолцож байсан түүхээс үзвэл Сорхагтани бэхи нь маш ухаалаг төдийгүй Чингис хааны итгэлт бэр байсны гэрч юм.

Тэдгээр төрийн бодлогын 3 боть судрыг 1245 онд Өгөдэйн их хатан Дөргөнэ (Туркина) Араб руу явуулснаас хойш яасан нь мэдэгдэхгүй алга болжээ. Хожим 1251 онд Сорхагтани бэхи хатан тэдгээр 3 боть номын гол чанаруудыг түүвэрлэн санаж “Алтан дээд үнэний аялгуу” болгон цээжээр дуудан сэргээжээ. Харин тийнхүү цээжээр дуудан өгсөн нь амнаас ам дамжин цээжлэгдэн ирсэн нь маш сонирхолтой. Нүүдлийн соёл иргэншлийн академийн академич, Хөх нохой овогт Журнайн Нүрзэд гэдэг хүн 1958-1962 онд авга ах өвгөн маарамба лам Лэгжингээс нэгэн зүйлийн хэлмэлийг цээжилж үлдсэн нь энэхүү “Алтан дээд үнэний аялгуу” байжээ. Ж.Нүрзэд “Алтан дээд үнэний аялгуу”-г орчин цагийн монгол хэлнээ хөрвүүлэн 2000 онд хэвлүүлсэн бөгөөд судлаачид энэхүү зохиол нь Их Монгол улсын түүх, төрийн бодлого, хэл соёл, гүн сэтгэлгээний талаар асар баялаг судалгааг хөгжүүлэхэд ихээхэн тус болохуйц бүтээл болохыг тэмдэглэжээ.


Монголын их хатад цуврал Есүй,Есүгэн хатад

$
0
0

hatad

Есүгэн Татаарын Их-Чэрэнгийн охин. Чингис хаан Татаарыг эзлэн авсны дараа Есүгэнийг хатнаа болгожээ. Есүгэн хатан Чингис хааны өршөөлд орж, хэлсэн нь, – Хаан соёрховол, намайг хүнд бодож асрах биз. Миний эгч Есүй надаас дээр, хан хүнд зохилдох гоо бүлгээ. Гагцxуу саяийн будилаанд хааш очсоныг мэдэхгүй гэжээ. Тэгэхэд нь Чингис хаан, – Эгч чинь үнэхээр чамаас гоо бол түүнийг эрүүлье. Эгчээ ирвэл чи зайлж сууриа өгөх үү гэв. – Хаан соёрхож, эгчийг минь уулзуулбал би эгчдээ сууриа тавьж өгч, даруй зайлъя гэж Есүгэн хатан өгүүлжээ. Чингис хаан Есүй хатныг цэргүүдээрээ эрүүлбэл тэрбээр эр нөхөртэйгөө хамт ойд зугаалж явсан аж. Чингисийн цэргүүд Есүй хатныг барьж иржээ. Харин түүний эр нөхөр зугтсан байна. Есүгэн хатан хэлсэн үгэндээ хурч өөрийнхөө сууринд эгчээ суулгаж, өөрөө доод талд нь суужээ. Есүй хатан үнэхээр гоо тул Чингис хаан түүнийг гуравдугаар хатнаа болгожээ. Есүгэн хатан Чингисийн дөрөвдүгээр хатан болов. Есүгэн хатнаас Хартсар, Хархад, Чахуур гэдэг гурван хүү төрсөн байна.Чингис хаан Есүгэн хатандаа найманы Таян хааны орныг өгчээ.

ЕСVЙ Татаарын Их-Чэрэнгийн охин. Чингис хааны төрийн дөрвөн хатны нэг. Есүй гоо үзэсгэлэнтэйгээс гадна их ухаантай хүүхэн учир Чингис хаанд алба, амины хэргийг зөвлөдөг байв. Аймаг угсаагаа хүйс тэмтрүүлж, авааль нөхрөө алуулсан боловч Есүй хатан Чингис хааны хамгийн үнэнч хүн байсан юм. Дайнд байлдаанд Чингис хаан голдуу Есүй хатныг авч явдаг байжээ. Нэг удаа Чингис хааныг Сартуул улсад байлдахаар мордоход Есүй хатан түүнд сануулж хэлсэн нь: – Хаан өндөр давааг давж өргөн мөрнийг гэтэлж, урт аянд мордохдоо улс иргэнээ захирахыг урьтал болгон сэтгэнэ үү. Түмэн амьтны хуулийг төгс ухаандаа санаасай. Уул мэт бие чинь нурж одвоос улс олон Монголыг хэн захирах юм бэ? Тулгуур мэт бие чинь туйваж одвоос туг их сүлдийг чинь хэн өргөх юм бэ? Хаан хөвгүүн дүү нар, харц олон ард, хатад бид бүхэнд хариу айлдах эсэхийг хааны зарлиг мэдтүгэй гэжээ. Есүй хатны үгийг сонсоод Чингис хаан: – Хатан хун боловч Есүйн хэлсэн үг зөвөөс зөв. Дүү нар, хөвгүүд, Боорчи, Мухулай та нарын алин нь ч энэ үгийг дурдсангүй. Би өвгөдийн хойноос одохгүй мэт өөрөө мартсан ажээ. Үхэл надаас тойрох мэт үнэхээр үүнийг санасангүй гэж хэлээд даруй өөрийн хаан суурийг хөвгүүдийн хэнээр залгамжлуулах чухал асуудлыг шийдвэрлэжээ. Чингис хаан 1226 оны намар Тангуд улсад дайлаар мордохдоо Есуй хатныг авч явсан юм. Тэр өвөл Арбухад олон хулан авлахад Чингис хаан зост(толбот) бор морио унаж явжээ. Хулангийн сүрэг дайрч ирэхэд зост бор морь үргэж Чингис хааныг унагажээ. Хааны бие бэртэж Цоорхо хэмээх газар буудалласан байна. Тэр өглөө Есүй хатан: – Хөвгүүд ноёд хэлэлцэгтүн! Хааны бие их халуурч хонов гэжээ. Үүнээс үзэхэд Есүй хатан Чингис хааны бие чилээрхсэнд маш их санаа зовж байсан нь илт. Есүй хатан Чингис хааныг нас бартал дэргэд нь байж, асран сувилж байжээ. Тийм ч учраас Чингис хаан нас барахын өмнө Есүй хатанд Тангуд иргэнээс маш олныг өгсөн билээ. Есүй хатны ордон Туул голын хар шугуйд байжээ. Есүй хатнаас Ючибай хэмээх охин төрсөн байна.

Манжийн төрийг залуурдаж явсан монгол гүнжийн түүх

$
0
0

4526

1625 онд Манж Чин улсын хааны угсаа залгамжлах хунтайж Тай Цун 15-хан настай нэгэн охинтой ураглан хуримлажээ. Тэр охин бол Монголын Хорчин аймгийн ноён, Чингис хааны отгон хүү Тулуйн угсааны Хиад Боржигин овогт бэйл Зайсангийн охин Амирлангуй байлаа. Түүнийг Монголын түүхэнд “Сэцэн Амирлангуй” хэмээн тэмдэглэсэн байдаг бол Хятадын түүхэнд Хуванхэу буюу Хаш хатан гэж тэмдэглэжээ.

Амирлангуй гүнж Манж Чингийн анхны их хаан Нурхайч баатрын удам, хаан ширээг залгамжлах ханхүү Тай Цуны ес дэх татвар эм болж очиход хааны ордоны ихэс дээдсүүд ихэд дээрэнгүй хандахын зэрэгцээ хуучин хатад, татвар эмс үл тоон дорд үзэж байжээ. Хүүхэд зангаа огтхон ч гээгээгүй хөгжилтэй сэргэлэн Амирлангуй энэ бүхнийг огтхон ч тоодоггүй байсан агаад өөрийн шивэгчидтэй яг л найз нөхөд мэт дотно харьцан тэр даруй өөрийн гэсэн хүрээллийг бий болгосон байна.

Эдгээр шивэгчингүүд түүний төлөө насан туршдаа үнэнч зүтгэсэн гэдэг. Энэхүү гүнжийн тухай манай түүхч нарын судлан гаргаж ирсэн материалууд өөр хоорондоо нэлээд зөрүүтэй байдаг. Амирлангуй гүнжийг хааны ордонд ирсэний дараахан Ар халхын ноён Чибхэмэн угсаа залгамжлах ханхүү Тай Цунд нэгэн догшин морь бэлэглэжээ. Тэрхүү морийг хааны ямар ч мундаг адуучин номхруулж чадахгүй байсан юмсанж.

4527

Гэтэл Амирлангуй гүнж тэр морийг хэдхэн хоногийн дотор хонины морь шиг л номхруулж чадсан төдийгүй морин дэл дээр өсч торнисон монгол хүн гэдгээ харуулах мэт хаа сайгүй давхиж явах болсон тул түүгээр бахархсан ханхүү Тай Цун өнөөх морийг гүнжид бэлэглэхийн зэрэгцээ их хэмжээний торго дурдан, үнэт эдлэлээр шагнасан байна. Гэтэл Амирлангуй гүнж энэ бэлгийг бусад хатад, татвар эмсийн адил зөвхөн өөртөө авсангүй. Тэрбээр хааны ордны ихэс дээдэст мөн тайгануудад бүр зарц шивэгчингүүдэд хүртэл энэ бэлгийг хишиг болгон хувааж өгчээ.

Энэ нь түүний нэр хүндийг улам өргөж тойрон хүрээлэх хүмүүсийнх нь тоог улам олон болгожээ. Маргааш зуун уут дүүрэнг эзэмшихийн тулд өнөөдөр арван уут дүүрэнг ашигтайгаар зарлагадаж бай гэсэн үзэл баримтлалыг хатуу дагадаг байсан “Дээд эрдэмт” хэмээх ханхүү Тай Цунд Амирлангуй гүнжийн энэ мэт байдал ихэд таалагддаг байсан болохоор тэр 1626 онд хаан сууринд суумагцаа “Баруун ордны их хатан” гэсэн өндөр хэргэмийг албан ёсоор хүртээсэн байна.

Тал нутгийн охин Амирлангуй хааны ордонд ирсэнээсээ хойш ердөө ганцхан жилийн дотор ордны их хатнаар өргөмжлөгдсөн нь энэ. Тэрбээр хорин нас хүрэхээсээ өмнө гурван удаа төрсөн бөгөөд энэ гурван хүүхэд нь гурвуулаа охин байв. Гэтэл бусад хатад, татваруудаас хүү төрсөөр, хааны нуган үрийн тоо өссөөр найм хүрсэн байжээ. Тиймээс Амирлангуй гүнж ганц л зүйлийг хүсэх болсон гэдэг. Тэрбээр хүү төрүүлэх юмсан гэж өдөр шөнөгүй мөрөөддөг байсан бөгөөд нэгэн өдөр бие давхар болсоноо мэдэж “Хүү байгаасай” хэмээн залбирч эхэлсэн байна.

Гэхдээ тэр зүгээр ч нэг залбираад суусангүй. Хүү төрдөг л юм бол хүүгээ хаан ширээ залгамжлагч болгоно гэж бодож, үүнийгээ хэрхэн хэрэгжүүлэх вэ хэмээн арга ухаан сийлж эхэлсэн гэдэг. Учир нь тэрбээр хүү төрүүллээ ч өмнө төрсөн наймын найман ханхүүг хааш нь хийх билээ. Хаан суудал алсын од мэт холын холд байх шиг санагдаж байсан боловч тэр “Чингисийн удмын хүү Манж Чингийн хаан болох ёстой” хэмээн бодож дэндүү эрсдэлтэй алхам хийхээр зориг шулуудсан байна.

Тэрбээр юун түрүүнд есөн эрдэнэ дүүрэн шигтгэсэн өөр ямар ч хатанд байхгүй гоёмсог даашинз хийлгэж эхэлжээ. Энэ даашинзыг түүнд үнэнчээр зүтгэхээр эргэлт буцалтгүй шийдсэн ордны уран дархчууд маш нууц байдалд хамаг л ур чадвараа шавхан бүтээсэн бөгөөд үгээр дүрслэн хэлэхийн аргагүй тэр гоёмсог даашинзыг өмсөхөд Амирлангуй гүнжийн биеэс мянга мянган гэрэл цацарч байх шиг л сүр жавхлантай ганган тансаг харагдаж байсан гэдэг. Есөн эрдэнийн өнгөөр туяаран солонгорох болсон Амирлангуй хэд хоногийн дараа үнэнч шивэгчингүүдээ ашиглан “Амирлангуй хатан есөн эрдэнийн өнгөөр туяарч эхэлсэн нь түүнээс алтан Луу Жинлэн төрөхийн тэмдэг” гэсэн цуу яриаг тараажээ.

Энэхүү гайхалтай цуу ярианд хаан эзэн Тай Цун хүртэл итгэж ихэд баяртай байх болжээ. Харин хааны бусад хатад, татвар эмс энэ цуу ярианд эгдүүцэн Амирлангуйг урьд урьдынхаас илүү үзэн ядаж, дайсагнаж эхэлсэн ч хааны зүгээс бас ард олны зүгээс хайр хүндэтгэл, итгэл найдвар хүлээн авсан Амирлангуй гүнж үүнийг огтхон ч тоосонгүй. Тэрбээр тун удалгүй ахин нэг эрсдэлтэй зүйл хийсэн нь “Одоо төрөх ханхүү бол ирээдүйд дэлхийг захирах ёстой Богд хөвгүүн юм шүү гэж тэнгэрийн хүн зүүдэнд ирж хэлэв” гэсэн цуу үгийг тараасан явдал байлаа.

Хаан зүүдний тухай яриа тараасан эзнийг олохоор хөвөрдөн хөөсөөр Амирлангуй гүнжийн шадар шивэгчингүүд дээр тулж нэг бүрчлэн байцаасан агаад тэд энэ үед гүнжийн заасан ёсоор нэг зүйлийг тоть мэт давтан хэлсэн нь “Би тийм зүүд үзсэн” гэх үг байсан гэдэг. Нэг ёсондоо хатны бүх шивэгчин хатантайгаа ижилхэн Богд хөвгүүн төрөх тухай зүүдэлсэн болж таарсан байна. Энэхүү явдлын дараа Амирлангуй хатнаас төрөх хөвгүүн тэнгэрийн хүү гэсэн яриа маш хүчтэй тархаж хаан эзэн ч хүү төрөх өдрийг тэсэн ядан хүлээж эхэлжээ.

Төрөх өдөр ойртох тусам Амирлангуй гүнжийн дотор “Хүү төрөхгүй бол яана. Охин төрвөл яах билээ” гэсэн айдас хуралдаж байсан ч тэр огтхон ч барьц алдахгүй байсаар хоног хугацаагаа гүйцээж нэгэн шөнө дуншиж эхэлжээ. Тэнгэрийн хүүг тосч авах гэсэн хаан эзэн ч хатнаа төрөхийг хүлээн холхиж байсан бөгөөд үүр цайх үед Амирлангуй гүнж амаржиж хүсэн хүлээсэн хүүгээ тэврэн авсан гэдэг.

Хаан эзэн Тай Цун ч учиргүй баярлан “Хааны ес дэх хүү. Энэ бол гайхалтай сайхан баяр” гэсээр Фу Лин буюу Буян ирэгч хэмээх билэгтэй сайхан нэрийг өгсөн гэдэг. Дуулиантай төрсөн энэ ханхүүгээ хаан тэр дор нь хаан ширээг залгамжлагчаар өргөмжилжээ. Тай Цун хаан 1643 онд тэнгэрт хальсан бөгөөд хаан нас барсан өдрөөс эхлэн Амирлангуй хатны зургаахан настай хүү Фу Лин Манж Чин улсын хаан ширээнд сууж “Эеэр засагч” хааны эрин эхэлсэн билээ.

Зургаахан настай Фу Линийг хаан ширээнд суулгахгүйн төлөө ил далд өрсөлдөөн өрнөж, аль хэдийнэ нас биед хүрсэн хан хөвгүүд тэдний эхчүүд янз бүрийн хорт явуулга хийж байсан ч энэ болгоны эсрэг арга ухаан төгс Амирлангуй хатан хориг хаалт тавьж, өөрт үнэнч хүмүүсийн хүчээр хүүгийнхээ эсрэг чиглэсэн бүхий л муу муухайг сарниулан бут цохиж байсан гэдэг.

Амирлангуй хатанд ордоны ихэс дээдэс байтугай ард олон хүртэл хүндэтгэлтэй ханддаг байсан болохоор ханхүүг эсэргүүцсэн элдэв хорт явуулга ч аяндаа сарнин алга болж монгол хатан зургаан настай хүүгээрээ дамжуулан Манж Чин улсын төрийн алтан жолоог барьж эхэлсэн яруу сайхан түүх бий билээ.

Эх сурвалж:Etoim.mn     http://etoim.mn/p/1331

Манжийн төрийг залуурдаж явсан монгол гүнжийн түүх

$
0
0
1625 онд Манж Чин улсын хааны угсаа залгамжлах хунтайж Тай Цун 15-хан настай нэгэн охинтой ураглан хуримлажээ. Тэр охин бол Монголын Хорчин аймгийн ноён, Чингис хааны отгон хүү Тулуйн угсааны Хиад Боржигин овогт бэйл Зайсангийн охин Амирлангуй байлаа.
Түүнийг Монголын түүхэнд “Сэцэн Амирлангуй” хэмээн тэмдэглэсэн байдаг бол Хятадын түүхэнд Хуванхэу буюу Хаш хатан гэж тэмдэглэжээ. Амирлангуй гүнж Манж Чингийн анхны их хаан Нурхайч баатрын удам, хаан ширээг залгамжлах ханхүү Тай Цуны ес дэх татвар эм болж очиход хааны ордоны ихэс дээдсүүд ихэд дээрэнгүй хандахын зэрэгцээ хуучин хатад, татвар эмс үл тоон дорд үзэж байжээ.
534
Хүүхэд зангаа огтхон ч гээгээгүй хөгжилтэй сэргэлэн Амирлангуй энэ бүхнийг огтхон ч тоодоггүй байсан агаад өөрийн шивэгчидтэй яг л найз нөхөд мэт дотно харьцан тэр даруй өөрийн гэсэн хүрээллийг бий болгосон байна.
Эдгээр шивэгчингүүд түүний төлөө насан туршдаа үнэнч зүтгэсэн гэдэг. Энэхүү гүнжийн тухай манай түүхч нарын судлан гаргаж ирсэн материалууд өөр хоорондоо нэлээд зөрүүтэй байдаг.
Амирлангуй гүнжийг хааны ордонд ирсэний дараахан Ар халхын ноён Чибхэмэн угсаа залгамжлах ханхүү Тай Цунд нэгэн догшин морь бэлэглэжээ. Тэрхүү морийг хааны ямар ч мундаг адуучин номхруулж чадахгүй байсан юмсанж.
Гэтэл Амирлангуй гүнж тэр морийг хэдхэн хоногийн дотор хонины морь шиг л номхруулж чадсан төдийгүй морин дэл дээр өсч торнисон монгол хүн гэдгээ харуулах мэт хаа сайгүй давхиж явах болсон тул түүгээр бахархсан ханхүү Тай Цун өнөөх морийг гүнжид бэлэглэхийн зэрэгцээ их хэмжээний торго дурдан, үнэт эдлэлээр шагнасан байна.
Гэтэл Амирлангуй гүнж энэ бэлгийг бусад хатад, татвар эмсийн адил зөвхөн өөртөө авсангүй. Тэрбээр хааны ордны ихэс дээдэст мөн тайгануудад бүр зарц шивэгчингүүдэд хүртэл энэ бэлгийг хишиг болгон хувааж өгчээ. Энэ нь түүний нэр хүндийг улам өргөж тойрон хүрээлэх хүмүүсийнх нь тоог улам олон болгожээ.
Маргааш зуун уут дүүрэнг эзэмшихийн тулд өнөөдөр арван уут дүүрэнг ашигтайгаар зарлагадаж бай гэсэн үзэл баримтлалыг хатуу дагадаг байсан “Дээд эрдэмт” хэмээх ханхүү Тай Цунд Амирлангуй гүнжийн энэ мэт байдал ихэд таалагддаг байсан болохоор тэр 1626 онд хаан сууринд суумагцаа “Баруун ордны их хатан” гэсэн өндөр хэргэмийг албан ёсоор хүртээсэн байна.
Тал нутгийн охин Амирлангуй хааны ордонд ирсэнээсээ хойш ердөө ганцхан жилийн дотор ордны их хатнаар өргөмжлөгдсөн нь энэ. Тэрбээр хорин нас хүрэхээсээ өмнө гурван удаа төрсөн бөгөөд энэ гурван хүүхэд нь гурвуулаа охин байв.
Гэтэл бусад хатад, татваруудаас хүү төрсөөр, хааны нуган үрийн тоо өссөөр найм хүрсэн байжээ. Тиймээс Амирлангуй гүнж ганц л зүйлийг хүсэх болсон гэдэг. Тэрбээр хүү төрүүлэх юмсан гэж өдөр шөнөгүй мөрөөддөг байсан бөгөөд нэгэн өдөр бие давхар болсоноо мэдэж “Хүү байгаасай” хэмээн залбирч эхэлсэн байна.
 Гэхдээ тэр зүгээр ч нэг залбираад суусангүй. Хүү төрдөг л юм бол хүүгээ хаан ширээ залгамжлагч болгоно гэж бодож, үүнийгээ хэрхэн хэрэгжүүлэх вэ хэмээн арга ухаан сийлж эхэлсэн гэдэг.
Учир нь тэрбээр хүү төрүүллээ ч өмнө төрсөн наймын найман ханхүүг хааш нь хийх билээ. Хаан суудал алсын од мэт холын холд байх шиг санагдаж байсан боловч тэр “Чингисийн удмын хүү Манж Чингийн хаан болох ёстой” хэмээн бодож дэндүү эрсдэлтэй алхам хийхээр зориг шулуудсан байна.
Тэрбээр юун түрүүнд есөн эрдэнэ дүүрэн шигтгэсэн өөр ямар ч хатанд байхгүй гоёмсог даашинз хийлгэж эхэлжээ. Энэ даашинзыг түүнд үнэнчээр зүтгэхээр эргэлт буцалтгүй шийдсэн ордны уран дархчууд маш нууц байдалд хамаг л ур чадвараа шавхан бүтээсэн бөгөөд үгээр дүрслэн хэлэхийн аргагүй тэр гоёмсог даашинзыг өмсөхөд Амирлангуй гүнжийн биеэс мянга мянган гэрэл цацарч байх шиг л сүр жавхлантай ганган тансаг харагдаж байсан гэдэг.
Есөн эрдэнийн өнгөөр туяаран солонгорох болсон Амирлангуй хэд хоногийн дараа үнэнч шивэгчингүүдээ ашиглан “Амирлангуй хатан есөн эрдэнийн өнгөөр туяарч эхэлсэн нь түүнээс алтан Луу Жинлэн төрөхийн тэмдэг” гэсэн цуу яриаг тараажээ.
Энэхүү гайхалтай цуу ярианд хаан эзэн Тай Цун хүртэл итгэж ихэд баяртай байх болжээ. Харин хааны бусад хатад, татвар эмс энэ цуу ярианд эгдүүцэн Амирлангуйг урьд урьдынхаас илүү үзэн ядаж, дайсагнаж эхэлсэн ч хааны зүгээс бас ард олны зүгээс хайр хүндэтгэл, итгэл найдвар хүлээн авсан Амирлангуй гүнж үүнийг огтхон ч тоосонгүй.
Тэрбээр тун удалгүй ахин нэг эрсдэлтэй зүйл хийсэн нь “Одоо төрөх ханхүү бол ирээдүйд дэлхийг захирах ёстой Богд хөвгүүн юм шүү гэж тэнгэрийн хүн зүүдэнд ирж хэлэв” гэсэн цуу үгийг тараасан явдал байлаа.
Хаан зүүдний тухай яриа тараасан эзнийг олохоор хөвөрдөн хөөсөөр Амирлангуй гүнжийн шадар шивэгчингүүд дээр тулж нэг бүрчлэн байцаасан агаад тэд энэ үед гүнжийн заасан ёсоор нэг зүйлийг тоть мэт давтан хэлсэн нь “Би тийм зүүд үзсэн” гэх үг байсан гэдэг. Нэг ёсондоо хатны бүх шивэгчин хатантайгаа ижилхэн Богд хөвгүүн төрөх тухай зүүдэлсэн болж таарсан байна.
Энэхүү явдлын дараа Амирлангуй хатнаас төрөх хөвгүүн тэнгэрийн хүү гэсэн яриа маш хүчтэй тархаж хаан эзэн ч хүү төрөх өдрийг тэсэн ядан хүлээж эхэлжээ. Төрөх өдөр ойртох тусам Амирлангуй гүнжийн дотор “Хүү төрөхгүй бол яана. Охин төрвөл яах билээ” гэсэн айдас хуралдаж байсан ч тэр огтхон ч барьц алдахгүй байсаар хоног хугацаагаа гүйцээж нэгэн шөнө дуншиж эхэлжээ.
Тэнгэрийн хүүг тосч авах гэсэн хаан эзэн ч хатнаа төрөхийг хүлээн холхиж байсан бөгөөд үүр цайх үед Амирлангуй гүнж амаржиж хүсэн хүлээсэн хүүгээ тэврэн авсан гэдэг. Хаан эзэн Тай Цун ч учиргүй баярлан “Хааны ес дэх хүү. Энэ бол гайхалтай сайхан баяр” гэсээр Фу Лин буюу Буян ирэгч хэмээх билэгтэй сайхан нэрийг өгсөн гэдэг.
Дуулиантай төрсөн энэ ханхүүгээ хаан тэр дор нь хаан ширээг залгамжлагчаар өргөмжилжээ. Тай Цун хаан 1643 онд тэнгэрт хальсан бөгөөд хаан нас барсан өдрөөс эхлэн Амирлангуй хатны зургаахан настай хүү Фу Лин Манж Чин улсын хаан ширээнд сууж “Эеэр засагч” хааны эрин эхэлсэн билээ.
Зургаахан настай Фу Линийг хаан ширээнд суулгахгүйн төлөө ил далд өрсөлдөөн өрнөж, аль хэдийнэ нас биед хүрсэн хан хөвгүүд тэдний эхчүүд янз бүрийн хорт явуулга хийж байсан ч энэ болгоны эсрэг арга ухаан төгс Амирлангуй хатан хориг хаалт тавьж, өөрт үнэнч хүмүүсийн хүчээр хүүгийнхээ эсрэг чиглэсэн бүхий л муу муухайг сарниулан бут цохиж байсан гэдэг.
Амирлангуй хатанд ордоны ихэс дээдэс байтугай ард олон хүртэл хүндэтгэлтэй ханддаг байсан болохоор ханхүүг эсэргүүцсэн элдэв хорт явуулга ч аяндаа сарнин алга болж монгол хатан зургаан настай хүүгээрээ дамжуулан Манж Чин улсын төрийн алтан жолоог барьж эхэлсэн яруу сайхан түүх бий билээ.
http://undesten.mn/index.php?newsid=9096

Монгол ахуй, XIII зууны үеийн хатдын гоо үзэсгэлэнг уран зургаар өгүүллээ

$
0
0

635Зураач Б.Отгонтүвдэнгийн “Монгол түүхийн хөлгөн судар” төслийн цогц үзэсгэлэн Монголын урчуудын эвлэлийн хорооны танхимд нээлтээ хийжээ. Энэхүү үзэсгэлэн Их Монгол Улсын түүх, Монголын нууц товчооноос сэдэвлэн бүтээсэн томоохон хэмжээний 30 уран зургаас бүрдсэн байна.  Тухайлбал, түүхэнд тэмдэглэгдсэн үйл явдлаас гадна тухайн цаг үеийн монгол ахуй, XIII зууны үеийн хатдын гоо үзэсгэлэн, баатар эрсийн сүр хүчийг өгүүлэх “Эцгийн захиас”, “Монгол наадгай”, “Дэв тэнгэр”, “Тачаал”, “Бага нас” зэрэг уран бүтээлийг дэлгэж, олон нийтэд сонирхуулсан байна. Улмаар уг үзэсгэлэнг дэлхийн 10 гаруй улсад дэлгэхээр төлөвлөж байгаа аж.

http://chuhal.mn/r/10383

Сэтгэл нь монгол, алдар нь сүм болон мөнхөрсөн хичээнгүй Амарлингуй хатан

$
0
0
4407
Үнэн сүсэг бишрэл төгссөн Очрай бат сайн хаан хэмээн алдаршсан халхын Түшээт хан Чахундоржийн ач, дархан чин ван Дондовдоржийн хатан Чингүн нь манжийн Энх Амгалан хааны охин байв. Чингүн хатныг хичээнгүй Амарлингуй гүнж гэдэг байсан бөгөөд манж нэр нь Гингтүн элхэ гэдэг байжээ. Чингүн хатан улаагчин үхэр жил буюу 1697 онд Энх Амгалан хааны зургадугаар охин болж төржээ. Манжийн хаан энэ гүнжээ чин ван Дондовдоржид хатан болгон зарлигаар хайрлажээ. Дондовдорж эцэг Галдандоржийнхоо хэргэмийг залгамжлан, чин ванд өргөмжлөгдөхдөө, төвд оронд манжийн хааны өмнөөс тэрслэн хөдөлсөн самууныг дарах зэрэг хэрэгт оролцон, багагүй нэр нүүр олсон нэгэн байв. Гүнж багаасаа ухаалаг сэргэлэн өссөний дээр манжийн хааны ордонд төрөл бүрийн ухаанд төгс мэргэшсэн тусгай багш нараар хичээл заалгаж, эрдэм номын хэрэгт зэгсэн боловсорчээ.

Чингүн хатан анх бэр бууж ирэхдээ хасын цагаан царайтай, өтгөн хар хөмсөгтэй, гоолиг туранхай биетэй, хэн бүхний сэтгэлийг татах эелдэг ялдам ааштай нэгэн байсан бөгөөд чин ван Дондовдорж манжаар ярихгүй, гүнж монгол хэл мэдэхгүй тул анхандаа хоорондоо хэл нэвтрэлцэхгүй байсан болов ч эр эм болохоор төдөлгүй бие биеэ ойлгон мэдэлцэх болжээ. Гүнж төрөлхийн сэргэлэн хүн тул монгол нутагт ирээд ордны охидтой дотночлон танилцаж, өдөр бүр ярилцсаар монгол хэлэнд ус цас болсон байна. Харьд одуулсан гүнж нараа өрнө, дорны ямарч хаант төрөөс заавал ямар нэгэн улс төрийн захиа даалгавар өгч явуулдаг нь нууц биш нэгэнт хэлбэржин тогтсон ёс байжээ. Энэ утгаараа манжийн төрөөс гадаад монголын төрийг засах явдлын яамаар дамжуулан, гүнжийг ар халхад явуулахдаа: “Монгол газар дайчин улсын төрд тэрсэлсэн өчүүхэн төдий сэжигтэй байдал илэрвэл, цаг тухайг алдалгүй Хүрээний манж сайдад яаралтай мэдэгдэх хэрэгтэй” гэж нууц даалгавар өгч явуулсан байх талтай ч Чингүн гүнж нөхөртөө хайртай, монголд элэгтэй байжээ. Гүнж Дондовдоржийн хатан болоод гурван хүүхэд төрүүлж өсгөжээ.

Чингүн хатан халхын хамгийн өндөр сурвалжит Түшээт ханы залгамж, язгууртан хүний гэргий болсны хувьд, нөхрийнхөө удам угсааг хүндэтгэн дээдэлж, хүүхдүүдээ ч тэр ёсоор сурган хүмүүжүүлэхдээ, тухайн үеийн төрийн албан ёсны хэл байсан манж, хятад хэлнээс гадна монгол бичиг, ёс заншил, түүх соёл зэрэг эрдмийг заах багшийг тусгайлан сонгож авчээ. Чингүн гүнж эцгийнхээ хан суурийг зүй ёсоор залгахын хувьд том хүү Рэнцэндоржоо өсгөхдөө онцгойрон анхаарч, өөрийн эцэг манжийн Энх Амгалан хааны зээ гэхээс илүү Чингис хааны шууд удмын сурвалжит язгууртан хүн гэдгээ илүү мэдрээсэй гэж хүсэхдээ, түүнд багаас нь монгол номын багшаас гадна, шууд асран хүмүүжүүлж, байнга дэргэд нь байх монгол өрлөг эхийг томилж, өөрөөсөө илүүтэй түүний нөлөөнд өсгөж, жинхэнэ монгол язгууртан болгон төлөвшүүлжээ. Рэнцэндорж ч энэхүү өрлөг буюу хөхүүл монгол эхдээ төрсөн эхээсээ өөрцгүй хайртай байж, түүний багаас хүүрнэн өгүүлсэн зүйр цэцэн үг, үлгэр оньсого, түүх цадигийг дуртайяа сонсож, өөрийн шууд өвөг удам болох Чингис хааны үйл хэрэг, удам судар, халх манжид дагаар орсон учир шалтгаан зэргийг нарийн ухаж мэдэх болжээ.

Ийнхүү Рэнцэндорж манжийн хааны зээ хүү, харьяат хамжлага гэхээсээ илүүтэй ааг омог, нэр төрөө дээдлэгч монголын сурвалжит язгууртан болж төлөвшжээ. Гүнж хүүхдүүддээ мэдээжээр манж хааны язгуур утсаа хэрхэн гарч, хэрхэн хүчирхэг болсон, хятад орныг хэрхэн байлдан эзэлсэн, өөрийн эцэг Энх Амгалан хааны тухай ч чамгүй ярьж: “Урагш нэг алхаад хойшоо харах хэрэгтэй” хэмээн сургаж, “Богдын сургаалыг сэнхрүүлэн бадраасан бичиг”, “Энх Амгалан хааны бодлогын бичиг” зэргийг эхээр нь өгч уншуулж судлуулдаг байжээ. Гэхдээ эдгээр нь тухайн үедээ дайчин гүрний гэрийн нууц чухал бичигт тооцогддог учраас хүн бүрт уншуулдагтүй, харин хааны зээгийн хувиар үзэж болдог байжээ. Рэнцэндорж багаасаа манж, хятад бичигт боловсорсон учир Энх Амгалан хааны бодлогын бичгийг түгдрэлгүй уншиж, нэвтэрхий сайн мэдэх болсноор Энх Амгалан хаан ойрад, халхын хямралыг зориуд дэврээж, өөрийгөө халхыг авран хамгаалагч дүр үзүүлэн, эцсийн бүлэгт ойрадыг ганцаардуулан, халхыг өөрийн эрхшээлд оруулсныг ухаж мэджээ. Рэнцэндорж хожим төрийн алба хаах болсон үеэсээ, манж нарын бодлогыг бүрч нэвт мэдэх болжээ.

Чингүн хатан ийнхүү нөхрөө бага хатан буулгахаас өмнө гурван хүүхдийн эцэг эх болсноо санаж, Дондовдоржийг хаяа манж нарыг таалахгүй муулах үг гаргахад нь нам дарах буюу анзаараагүй дүр үзүүлдэг байжээ. Гэвч энэ нь хааны ордонд зарим талаар илэрч мэдэгдэн, зэмлэл хүртэхэд хүргэв. Тухайлбал: Манжийн эзэн хааны зарлигаар чин ван Дондовдоржийг эрх нөлөөгөө ашиглан, гадаад улс буюу хаант Оростой зөвшөөрөлгүй дур мэдэн харилцав гэдэг шалтгаанаар Түшээт ханы хэргэмийг эвдэж, сул ван болгохдоо Чингүн хатныг энэ мэт ноцтой явдлыг цаг тухайд нь мэдэгдээгүй хэмээн зэмлэл хүртээсэн байна. Энэ явдалд дургүйлхсэн Дондовдорж: “Би монголын хан хөрш улстай найртай сайхнаар харилцахад юунд үл болох билээ. Энэ чинь түмэн улсын ашид тогтоосон ёс биш билүү” хэмээн гоморхож байжээ. Гүнж явдал учрыг хангалттай мэдэж байсан ч, хаан эцгийнхээ үгийг дагахаас илүүтэй нөхрөө төрд ял халдаж, гурван хүүхдэд балаг болуужин хэмээн болгоомжилж, элдэв хурц яриа нь хааны ордонд хүрүүзэй хэмээн нөхрөө ятган хорьдог байжээ.

Цагийн аясаар гүнжийн нас өндөр болж, залуу үеийн идэр жавхаа нь алдагдах үед халх төдийгүй, бүх монгол даяар өндөр нэр хүндтэй Өндөр гэгээний дараах дүрийг тодруулах шаардлага гарч байгааг хааны ордонд ойр, улс төрийн гүн гүнзгий мэдрэмжтэйн хувиар ухаж мэджээ. Гэвч тэрбээр нэгэнт хүүхэд төрүүлэх нас боломж нь өнгөрсний дээр, халх даяарт шүтэгдсэн их хутагт цэвэр монгол цусны байх нь зохимжтой, тэр хүүхэд өөрийнх нь нөхрийн үр байвал бүр ч сайн хэмээн тооцоолсны үндсэн дээр нөхөртөө: “Чи монголын ноён болохоор монгол хатантай байх ёстой. Танай Чингис хаан нэгэн моринд хоёр эмээл тохож болохгүй, харин нэгэн эр хэдэн ч эхнэр авч болно гэсэн биш билүү” гэх зэргээр ятган ухуулжээ. Хатныхаа үгийг дагасан Дондовдорж ноён Чингисийн угсааны хаад ноёд өөрсдийн овгоос биш харь овгоос хатан буулгах заншлыг дагаж, хотгойд нутгаас Даш тавнангийн охин Баяраа бүсгүйг хатан буулгажээ. Гэхдээ Дондовдорж Бээжинд жасаалж байгаад буцахдаа гэрээ дайралгүй, шууд Хөвсгөл нутагт ороод Баярааг авсан нь басхүү улс төрийн учир шалтгааныг ойлгож яаравчилсных байжээ.

Өндөр гэгээний хойд дүрийг эрхбиш итгэвээс зохих хүний гэрт тодруулах хэрэгтэй, тэр нь өөрийн хүргэн буюу эфү, халхын хамгийн сурвалжит язгууртан Дондовдоржоос өөр хүн байж таарахгүй тул Энх Амгалан хаан түүний залуу хатнаас төрсөн хөвгүүнийг халхын шашны тэргүүн Жавзандамбад өргөмжлөхыг бодсон байна. Үнэхээр ч хааны зараалаар удалгүй баруун зуугийн мэргэд эфү Дондовдоржийн багахатнаас төрсөн хүү өндөр гэгээний хойд дүр гарцаагүй мөн хэмээн тодруулжээ. Тэгээд хөвгүүнд Лувсандамбийдоном хэмээн нэр өгч, хараахан нялх учир нас хүрэхэд сая хутагтын ширээнд залсан байна. Дондовдорж шинэ хатан авч, бас нуган үр төрж, тэр нь халх нийтийг тахин шүтэгдсэн Жавзандамба хутагт болсонд, халхын хаадын дотроос хамгийн нүүртэй хүн болжээ. Дондовдорж ноёны хотгойдоос авсан Баяраа хатан нь Чингүнжавын садан төрөл байх өндөр магадлалтай юм.

Гүнж өөрийн санасан санаа гүйцэлдсэнд ихэд баярлан, хутагтыг сайхан асран хүмүүжүүлж, өөрийн хүүхдүүд тэр тусмаа Рэнцэндорж хүүтэйгээ илүүтэй дотносуулж, эрдэм номд шамдан сургахад ихээхэн анхаарч байжээ. Тэрбээр энэ зорилгоор хүүгээ бага хатан Баяраагын орд руу байн, байн явуулдаг байжээ. Өөрийн хүч нөлөө, эрх сүртэй эцэг хаан болон манж удам угсаанаасаа илүүтэй, хадамлаж очсон эр нөхөртөө үнэнч, монгол нутагт хайртай болсон Чингүн хатны нөлөөгөөр, түүний төрсөн тэлсэн хүүхдүүд нь хожим Амарсанаа Чингүнжав нарын удирдлагаар өрнөсөн монголын эрх чөлөөний төлөөх тэмцэлд чухал үүрэг гүйцэтгэсэн юм. Тухайлбал Рэнцэндорж Энх Амгалан хааны даалгавраар Амарсанааг Бээжин хүргэх замдаа суллан тавьсан нь баруун Монголд манжийн эсрэг тэмцлийн гал өрнөх боломжийг бүрдүүлсэн бол хоёрдугаар богд Жавзандамба хутагт нь хотгойдын Чингүнжавын халхад өрнүүлсэн бослогыг дэмжин зоригжуулж байжээ.

Чингүн хатан нас барахдаа: “Миний цогцсыг дотор газар аваачих хэрэггүй. Би монгол хүний гэргий учир нэгэнт монгол хүн болсон. Намайг монгол газар оршуулах хэрэгтэй” гэж гэрээсэлсэн байдаг. Ийнхүү гэрээс ёсоор Түшээт ханы нутгийн Сарьдагийн нурууны өврөөс эх авсан, Гурван Баян гэдэг голын зүүн Баяны баруун этгээд, салхи шуурга үздэгтүй нөмөр дулаан, ногоон ой мод жимсний төрлөөр хүрээлэгдсэн бахдаж ханашгүй үзэсгэлэнтэй толигор сайхан талбай дээр гүнжийн шарилыг оршуулан, дээр нь гоё сүм барьж, тоосгон хэрмээр хүрээлүүлсэн байна. Эхийг оршуулах ажлыг Рэнцэндорж эцгийн хамт удирдан гүйцэтгэхдээ, гол сүм хөх тоосгоор хийсэн жигүүрийн хоёр жижиг сүм бариулжээ. Сүмийн урд талд том мэлхий чулуун дээр суурилсан гэрэлт хөшөөн дээр манж үсгээр “Хичээнгүй Амирлангуй улсын гүнж” хэмээн сийлсэн байна. Тэнд тахилгын асар оройт их сүм, гүнжийн булшны бунхан сүм, зочдын байрлах байшин барьж, хэрмэнд Бээжин маягийн асарт гоё урлагтай том хаалга хийсэн байна. Гүнжийн сүмийг хамгаалах тусгай нэгэн хэсэг отог хүмүүсийг томилж, тэдгээр хүмүүсийг сумчин отог гэж нэрийджээ. Энд долоо хоног бүр хурал хурж, улиралд нэг удаа Богдын хүрээнээс лам нар ирж, Балдан Лхам хурж, сахиус залдаг байжээ. Мөн тэрхүү сүм байрласан Дархан засгийн хошууны дээд өвөг ноёдод манжийн хаанаас өвөр хошууны Хөххотын ойролцоо тусгай хэсэг газрыг хишиг болгон хайрлаж, тэр газарт тарьсан гурил будааг ирүүлдэг байжээ. Бас Хичээнгүй Амарлингуй гүнжийн сүмийн тайлгын боов, чихэр жимс тэндээс ирдэг байв.

Уг сүмийн хэрэмний өндөр 2.5м, зузаан нь 0.3 м, өргөн урт нь хааш хаашаа адил 70 м тэг дөрвөлжин юм. Сүмийн өмнөх боржин чулуун мэлхий дээр байрлуулсан хөшөөний өндөр 2.54 м, өргөн 0.82 м, зузаан 0.22 м ажээ.Тэр ёсоор нь дээрх сүмийг барьж, гүнжийн цогцосыг алтан дотортой цагаан авсанд хийж, алтан мөнгөн хүний дүрс, 5-н хошуу малын сийлбэрт эрдэнийн чулуу зэргийг хийж сувдан цамц өмсгөн оршуулж Гүнжийн сүм гэж нэрлэх болсон бөгөөд хошуунаасаа нэг отог таслаж уг сүмийг сахиулжээ. Сүмчин гэгдэх тэр отгийнхон хожим өсөжолшроод бараг нэг сумын дайтай болжээ. Лам нар нь хурал хурж , сүмээ байнгатахин шүтэж , харчууд нь сүмийн мал , тарианы ажлыг эрхэлж өөр албаүздэггүй байжээ. . Тэдгээр зүйлсийн ихэнхийг монгол дархан Дандаа гэдэг хүн урлан бүтээжээ.

Тэрбээр монгол хүмүүст, хайртай монгол газар нутгийн байдлыг хэвээр сахиулах эрмэлзэлтэй байсан тул монголчууд ихэд хүндэтгэн дээдэлдэг байжээ. Одоогийн Тэрэлжид ууланд байх жижиг сүмийг хүмүүс Гүнжийн сүм гэж хүндэтгэн нэрийддэг нь угтаа Халхын Түшээт хан Дондовдоржийн их хатан, манжийн Энх Амгалан хааны охин хичээнгүй Амарлингуй Чингүн хатны дурсгалаас улбаатай бөлгөө. Гэхдээ жинхэнэ сүм нь Тэрэлжээс нилээд хойхно ой модон дотор туурь балгас нь үлдсэн байдаг нь бидэнд хэдэн зууны өмнө болсон түүхийг өгүүлэх мэт ажгуу.

А.Хатангоо

http://www.zuv.mn/page/newsmore/6541

Viewing all 30 articles
Browse latest View live


<script src="https://jsc.adskeeper.com/r/s/rssing.com.1596347.js" async> </script>